No menu items!
HomeОнцлохД.Сарантуяа: Дараах арга хэмжээг авч чадвал томуу, томуу төст өвчнийг хүндрүүлэхгүй байх...

Д.Сарантуяа: Дараах арга хэмжээг авч чадвал томуу, томуу төст өвчнийг хүндрүүлэхгүй байх боломжтой

-

Томуу, Томуу төст өвчний үед илрэх шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Анхлан бэби” эмнлэгийн зөвлөх эмч, АУ-ны магистр Д.Сарантуяа дараах зөвлөмжийг хүргэж байна.

Тэрээр “Ханиад томууны үүсгэгч нь голдуу вирус байдаг. Томуугийн вирусээр үүсгэгдвэл томуу, харин томуугийн биш аденовирус, энтервирус, ротавирус гэх мэт ханиадтай төстэй шинж үүсгэдэг вирусээр үүсгэгдсэн бол томуу төст өвчин гэнэ” гэв.

Томуугийн үед

  • Нус гоожих
  • Халуурах
  • Ханиалгах
  • Биеийн байдал сулрах
  • Уйлагнах
  • Хоолонд дургүй болох шинж тэмдэг давамгайлж байна.

Харин аденовирусын үед дээрх шинжүүдээс гадна нуухдаж эхэлдэг. Реновирусын үед нус их хэмжээгээр гарах нусгайрах, хамар битүүрэх шинж тэмдэг илэрнэ.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Ханиад, томуунаас сэргийлэхийн тулд энгийн зүйлсийг л баримтлах хэрэгтэй.

  • Гараа угаах халдвараас 80-90% хамгаална
  • Тайван байх
  • Массаж хийх
  • Эрүүл аюулгүй орчин
  • Дулаан хувцаслах
  • Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Маск зүүх

Өвчилсөн тохиолдолд яах вэ?

  • Шингэн зүйл сайн өгнө. Халуун, бүлээн шингэн сайн уулгаснаар хүүхдийн бодисын солилцоо сайжирч, биед орсон хорт бодис, вирусүүд гадагшилна.
  • Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Тухайлбал, хөнгөн зөөлөн читамон, антигриппин гэх мэт эмээр анхны эмчилгээг хийнэ.
  • Гичтэй (горчиц) усанд хөлийг нь дүрнэ.
  • Шим тэжээлтэй хоол өгнө. Эдгээр арга хэмжээг аваад гурав хоног ажиглах хэрэгтэй. Ингэснээр бид томуу, томуу төст өвчинг хүндрүүлэхгүй байх боломжтой.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд