Дуу хоолой, өвөрмөц дүр төрх, шинэлэг уран бүтээлээрээ зарим үзэгчдийн анхаарлыг татаад буй реппер Ц.Мөнхбаяр буюу Seryoja-г энэ удаагийн “10 баримт” буландаа онцолж байна.
Нэг. Түүний жинхэнэ нэрийг Цолмонгийн Мөнхбаяр гэдэг бөгөөд 1992 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний өндөр 178см.
Хоёр. Тэрбээр 2007 оноос эхлэн АНУ-д суралцахын хажуугаар хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хип хоп дуу, хөгжим туурвиж олон нийтэд танигдаж эхэлсэн.

Гурав. 2011 онд Мөрөөдөл нэртэй анхны дуугаа гаргажээ.
Дөрөв. Харин тэрээр 2015 онд үзэгчдийн сайн мэдэх “Чи нэг тийм” дуугаа гаргажээ.
Миний мангар
Миний хонгор
Миний мангар хөөрхөн охин
Миний майк миний цамц
Түүнд мангар гоё зохино
Миний мангар…
Мөн тухайн жил дуучин Укатай хамтарч “Мангар” дуугаа үзэгч, сонсогчдодоо хүргэсэн юм.
Тав. Түүний хамгийн хандалт өндөртэй дуу нь “Адармаа” бөгөөд өнөөдрийн байдлаар 8,1 сая үзэлттэй байна.

Зургаа. Тэрээр 2018 онд урлагаас түр завсарлага авсан ч удалгүй 2021 онд Playtimes Festival -д оролцон, урлагтаа эргэн ирж шинээр уран бүтээлүүд туурвисан. Ийнхүү эргэн эрэлт хийж 2022 онд “Амбуу”, “Эрмэгтэй”, “Мөнх гуниг”, “Талх” зэрэг шинэ дуунуудаа цацаж уран бүтээлийн олж омог дүүрэн яваа.
Долоо. Тэрбээр анхны цомог болох “Монхор Баатар” цомгоо 2021 онд гаргаж, фенүүддээ бэлэг барьсан юм. “Монгор баатар” цомог нь 20 гаруй дуутай ажээ.

Найм. Түүний анхны бие даасан тоглолт 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр болсон бөгөөд түүний тоглолтын хэсгээс сошиал орчинд цацагдаж, олны анхаарлыг татаад буй.
Ес. Түүний хамгийн алдартай таван дууг танилцуулбал “Адармаа”, “Мөнх гуниг”, “Мангар”, “Амбуу”, “Чи нэг тийм” дуунууд багтана.

Арав. Тэрбээр хулгай хийсэн гэх цуурхалд хариулт өгөв. Тодруулбал, 2019.04.04-нд Тайланд улсын Бангкок хотноо хулгай хийсэн гурван монгол залуугийн талаар хэвлэлүүд онцолж байв. Тэдгээр гурван залуугийн нэг нь реп дуулдгаас гадна нэр нь хүртэл Seryoja-тай адилхан учир хүмүүс түүнийг хулгай хийсэн мэтээр бодох болсонд тэрбээр тайлбар хийсэн юм.
Ц.Мөнхбаяр “Хулгай хийсэн гурван залуугийн дунд И.Мөнхбаяр гэдэг залуу байсан. Тэр реп үглэдэг юм байна. Гэтэл хүмүүс намайг Бангкокт хулгай хийсэн мэтээр ойлгоод байна. Бид хоёрын овгийн эхний үсэг өөр. Намайг Ц.Мөнхбаяр гэдэг харин түүнийг И.Мөнхбаяр гэдэг. Би хэзээ ч Тайланд улс руу явж байгаагүй. Яг одоо би АНУ-д байна. Ямар нэгэн хулгайн хэрэгт холбогдоогүй гэдгийг мэдэгдмээр байна” гэсэн байдаг.