No menu items!
HomeUncategorizedДэлхийн бүх аалз нэгдвэл хүн төрөлхтнийг 1 жилд идэж дуусгана

Дэлхийн бүх аалз нэгдвэл хүн төрөлхтнийг 1 жилд идэж дуусгана

-

Арслан, бар, баавгай зэрэг том биет араатнуудаас айдаг хүмүүс байхад эсрэгээрээ шавж, өт хорхойноос нэн ялангуяа хүйтэн цуст амьтдаас айдаг нь ч байх. Амьтдаас айх айдастай хүмүүсийн дийлэнх нь аалзнаас айдаг гэсэн судалгааны дүн ч бий. Тэгвэл аалзнаас айдаг хүмүүсийг хар дарж зүүдлүүлэхээр, айдаггүй хүмүүс нь жийрхмээр сонирхолтой мэдээллийг эрдэмтэд хийлээ.

Аалз ихэвчлэн шавж иддэг ч гүрвэл, шувуу, жижиг хөхтөн амьтдыг барьж идэх нь бий гэнэ. Вашингтон Пост-д нийтлэгдсэнээр бол дэлхий дээрх нийт аалзны 12 сард иддэг бүх хүнсний хэмжээ манай гараг дээрх хүмүүсийн нийт жингээс ч их байдаг аж.

Швейцарийн Баселийн Их сургуулийн Мартин Ниффелер, Шведийн Лунд Их Сургуулийн Клаус Биркхофер, Германы Бранденбургийн Технологийн Их Сургуулийн Коттбас-Сэнфтэнберг нарын эрдэмтэд өөрсдийн судалгааны үр дүнг Nature Science сэтгүүлд энэ сард нийтлүүлсэн нь шуугиан тариад байна. Эрдэмтэд манай дэлхийн бүх аалз нэг жилд нийт 440.9-881.8 сая тонн мах иддэг гэдгийг судалгааныхаа дүнд нээжээ. Энэ нь хүн төрөлхтний жилд хэрэглэдэг мах, загасны хэрэглээнээс 1 дахин илүү гэсэн үг юм.

Бөмбөрцөг дээрх 7 тэрбум хүнээс насанд хүрэгчдийнх нь нийт биомассыг тооцоолж үзэхэд дунджаар 316.3 сая тонн гэнэ. Хүүхдүүдийн жин болох 77 сая тонныг нэмлээ ч манай дэлхий дээрх нийт аалзыг хооллож хүрэхгүй. Аалзнууд хүн төрөлхтнийг бүгдийг нь идсэн ч өлсгөлөн хэвээр байх аж.

Эрдэмтдийн багийн хийсэн судалгааны дүн аймшигтай хэдий ч аалзнууд бүгд нэгдэн хүн төрөлхтөнг барьж идэхээр дайрах тэр цөвүүн цаг ирэхгүй биз.

А.Анар-Эрдэнэ

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд