No menu items!
HomeОнцлох үйл явдал“Озон” эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй нас баржээ

“Озон” эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй нас баржээ

-

Өнгөрөгч есдүгээр сард хувийн эмнэлэгт “Озон” эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй амь насаа алджээ. 

Энэ тухай Zindaa.mn сайт тодруулан мэдээлсэн байна.

Уг мэдээлэллд дурьдсанаар, Баянгол дүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хувийн эмнэлэгт 27 настай, долоон сартай жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байгаад амь насаа алдсан байна. 

Талийгаачид “Озон” эмчилгээ хийж дуусмагц ургийн хамт амьсгал хураажээ. Эх сурвалжийн мэдээллээр бол жирэмсэн эхийн гэдэс хэмжээнээсээ хэт томорсон байсан гэх бөгөөд яаралтай түргэн тусламжийн эмч нар ирэх үед гэдсэн дэх хий нь гарч дуусаагүй байсан ажээ.

“Озон” эмчилгээг дэлхийн улс орнуудад хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг аж. Харин манай улсад дээрх эмчилгээг 2018 оноос хойш туршилтаар хийж эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас энэ эмчилгээний тухайд ямар нэг заавар, удирдамж, стандарт батлаагүй байдаг аж. Өөрөөр хэлбэл, хувийн эмнэлгүүд дур мэдэн дээрх эмчилгээг хийсээр иржээ. 

“Ковид-19” халдварын нөлөөллөөс үүдэж өвдсөн хүмүүсийн цус өтгөрсөн байдаг учраас “Озон” эмчилгээг хийлгэж, цусаа шингэрүүлэх шаардлагатай гэдэг ойлголтыг иргэдэд өгснөөр энэ төрдийн хууль бус үйлчилгээ газар авсан аж.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд