No menu items!
HomeУлс төрТ.Аюурсайханыг ХНХ-ын сайдад нэр дэвшүүлснийг МАН-ын УЗ дэмжжээ

Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад нэр дэвшүүлснийг МАН-ын УЗ дэмжжээ

-

МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “МАН-ын УЗ-ийн хурлаар ХНХ-ын сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшүүлсэн. УЗ-ийн гишүүд бүрэн дэмжлээ. Тэрбээр төрийн ажлын дадлага туршлагатай. Тийм учраас ХНХЯ-ыг энэ хүнд нөхцөлд удирдаад явах чадвартай гэж үзэж байна.

ХХААХҮ-ийн дэд сайдад НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэг гэдэг залууг нэр дэвшүүллээ. Засгийн газрын хуралдаанаар шийдэх байх. Залуу боловсон хүчнүүдийг 90-ээд оны төлөөллийг улс төрд оруулж ирэх шаардлага байна. Сайдын асуудлыг өнөөдөр хэлэлцэж дуусна. 

Засгийн газрын тухай хуульд сайд чөлөөлөгдсөнөөс хойш 15 хоногийн дотор томилох хуультай. Энэ хуулийн дагуу өнөөдөрт нь багтаана. Боомт хариуцсан болон хэд хэдэн сайд нарын асуудал бий. Үүнийг төсвийг хэлэлцсэний дараа авч хэлэлцэнэ. Нөгөө талаасаа Боомт хариуцсан сайдын төсвийн асуудал ирэх оны төсөвт суугаагүй. Тийм учраас энэ асуудлыг арванхоёрдугаар болон нэгдүгээр сард ярих байх гэж бодож байна” гэлээ. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд