“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II” нь оношилгоо, эмчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэх, иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хөрөнгөөрөө шинэ тоног төхөөрөмжийг худалдан авч, суурилуулах ажлыг шат дараатай хийж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн билээ.
Үүний нэг болох хөхний хавдрын эрт илрүүлэг оношилгооны AIDIA брендийн “Момографийн аппарат”-ыг хиймэл оюун ухаанаар онош унших программын хамт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 01-ний өдөр суурилуулан үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа аж. Түүнчлэн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй ажлын өдрүүдэд үйлчлүүлэх бүрэн боломжтойг онцолсон юм.

Тэгвэл уг оношилгоог хийлгэхэд 13А маягт, урьдчилан цаг авах шаардлагатай эсэх талаар ЭНЭҮТ II-өөс тодруулахад “Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн бол үнэ төлбөргүй оношилгоо хийлгэх боломжтой. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй учир цаг авах шаардлагагүй. Гэхдээ уг оношилгоог өдрийн 12 цагаас өмнө хийлгэвэл тохиромжтой” гэдгийг хэллээ.
Эмнэлэгтэй холбогдох утас: 77552280
Хаяг: Хан-Уул дүүрэг 21-р хороо 976 Ulaanbaatar, Mongolia
Фэйсбүүк хаяг: Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв хоёр