Монгол Улсын Боловсролын Их Сургууль /МУБИС/-ийн уулзварт ноцтой зам тээврийн осол гарсан тухай мэдээлэл цахим орчинд тавигджээ. Тодруулбал, Toyota Prius 30 маркийн автомашины жолооч урсгал сөрж, Yamaha маркийн мопедтэй мөргөлдсөн осол гарсан байна.
Харин холбогдох газраас ослын улмаас хүн гэмтээгүй бөгөөд тухайн зам тээврийн ослыг Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байгааг хэлжээ.
Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулахыг анхааруулж байна.