No menu items!
HomeХэн юу хэлэвД.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгийг картаар олгоно

Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгийг картаар олгоно

-

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Хүүхдийн мөнгийг картаар олгох, карт нь НӨАТ-ын падаанаар хянагдаад архи, тамхины худалдаанд ашиглагддаггүй байх зохицуулалтыг татварын систем дээр бий болсон. И баримтын системтэй хамтраад богино хугацаанд хүүхдийн мөнгийг картаар олгох системд нэвтрүүлнэ.

Хүүхдийн мөнгийг халамжинд оруулсан учраас хүүхдэд зориулагдсан хоол хүнс, тэжээлийн бүтээгдэхүүнд л тухайн картаар үйлчилдэг байх системийг ойрын хугацаанд оруулах байх боломжтой гэж үзэж байгаа. Бүр цаашилбал, зөвхөн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж, бүтээгдэхүүнээр хангадаг байх тогтолцоог хөгжилтэй орнуудын жишигт хүргэнэ” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд