No menu items!
HomeУлс төрБ.Бат-Эрдэнэ: 2050 он гэхэд эдийн засаг 10 дахин нэмэгдэж, Монгол Улс олимп...

Б.Бат-Эрдэнэ: 2050 он гэхэд эдийн засаг 10 дахин нэмэгдэж, Монгол Улс олимп зохион байгуулах боломж гарна

-

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “2020 оны наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар явж байсан спортын магадлан итгэмжлэгдсэн клубүүдээр үйлчлүүлбэл ЭМД-аас дэмжлэг, олговор олгох байсан заалт хасагдаж, 2021 оноос хэрэгжихгүй болсон. Эрүүл мэнддээ анхаарснаар эмнэлгээр үйлчлүүлэхгүй байж ЭМД-ын үр шимийг хүртэх хөшүүрэг болсон энэ заалт хасагдсан.

Одоо суманд спорт заал, соёлын төв бариулах гэхээр сумын иргэдийн нийгмийн асуудал дараагийн асуудал, Улаанбаатарынх нэгдүгээр асуудал болоод байна. 

Тиймээс ЭМД-ын сангаас иргэдэд спортоор хичээллэхэд нь дэмжих боломжгүй бол Эрүүл мэндийг дэмжих сангийн журамд өөрчлөлт оруулах боломж байна уу” хэмээн асуув.

Түүний асуултад УИХ-ын гишүн Б.Бат-Эрдэнэ: ЭМД-аас эрүүл мэндээ хамгаалах, чийрэгжүүлэх хүрээнд фитнес клубүүдэд дэмжлэг үзүүлэх хуулийн зохицуулалт ороод үр дүнтэй байсан ч 2019 онд төсөв дагасан хуулиар ковидын нөхцөл байдлын улмаас гээд хүчингүй болгосон. Одоо сэргээх тухай ярихаар ЭМД болон ЭМДС-ийн зориулалт нь боломжгүй гэж үзэж байгаа. 

Биеийн тамир төдийгүй соёл урлагийн байгууллагыг либералчлах хэрэгтэй. Бүгдийг улсын төсөв үүрэх боломжгүй тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлээр газар, үл хөдлөх, зориулалтаар орж ирж байгаа тоног төхөөрөмжийг  татвараас чөлөөлөх ч юм уу. 

“Алсын хараа 2050” Засгийн газрын мөрийн хөтөлбөр биеийн тамир, спорт, урлаг соёлын салбараар нийгэмд эерэг хандлага бий болгоё гэж байгаа. Биеийн тамир, спорт чухал хүчин зүйл бөгөөд хөгжлийн суурийг бүрдүүлье гэж байгаа. 2050 он гэхэд эдийн засаг 10 дахин нэмэгдэж, Монгол Улс хүний хөгжлийн индексээр тэргүүлэх зэрэгт хүрнэ. Энэ үед Монгол Улс олимпыг зохион байгуулах боломж гарна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд