No menu items!
HomeОнцлох үйл явдалО.Цогтгэрэл: Даргын бизнес татаастай, ардын бизнес дарамттай байгаа юм биш биз

О.Цогтгэрэл: Даргын бизнес татаастай, ардын бизнес дарамттай байгаа юм биш биз

-

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Халамж гэдэг зүйл улс орны хөгжил дэвшлийг хойш нь татлаа. Гэхдээ энэ нь муухай зүйл биш. Харин зорилтот эзэндээ очиж байна уу гэдэгт анхаарах нь чухал.

Халамжаас дутуугүй эдийн засгийг гажуудуулж буй яригддаггүй нэг зүйл байна. Монголын эдийн засагт татаас гэж нуугдмал зүйл явж иржээ.

Хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр 590 тэрбум төгрөгийн халамж байна. Харин олон янзын татаас бүгд нийлээд 985 тэрбум төгрөгт хүрлээ. Халамжаас 50 хувь илүү мөнгийг татаас хэлбэрээр төрөөс аж ахуйн нэгжүүдэд өгч байна.  Ийм том дүнтэйгээр төрөөс аж ахуй бизнес гээд олон зүйлд оролцож буй тэгш бус байдлыг бий болгож байна. Энэ бол төрөөс аж ахуйн нэгжээ ялгаварлаж буй хэрэг. Хэн хөнгөлөлт чөлөөлөлт авч буй нь тодорхойгүй. Гэхдээ хэн татаас аваад, хэн чөлөөлөлт эдлээд байна вэ гэдэг нь тодорхой бус. Даргын бизнес татаастай, ардынх дарамттай байгаа юм биш биз.Тэгэхээр ерөнхий сайдаас асуулга асууж байгаа.

Ямар зүйлд татаас олгох ёстойг үзэл баримтлалын хувьд тогтмоор байна. Халамжаас илүү татаасын эдийн засаг манай улсад бий болсон. Даргын бизнес татаастай ард түмнийх нь дарамттай байгаа юм биш биз? Асуулга ирэхээс өмнө иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан энэ долоо хоногтоо хэлэлцүүлэг хийнэ” гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Манай улсад сүүлийн зургаан жил эдийн засгийн буруу бодлого явагдаж байна. Иргэн, аж ахуйн нэгж бизнес хийх ямар ч сонирхолгүй болсон. Ингэж өр зээлд баригдаж байхаас байгаа зүйлээ зараад гадаад гарч байна. Энэ нь эдийн засагт хохирол авчирч байгаа юм. Яагаад гэвэл төр хамгийн сайн бизнесүүдийг булааж, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг. 

Хүнд суртал арай дэндсэн байна. Ханшийн өсөлт хувийн хэвшилд хүндээр нөлөөлж байгаа. Хүмүүс ажил хийх сонирхолгүй болж, халамжаас шалтгаалж эдийн засгаа сүйрүүлж байна.

Өмнөх онд 5.3 их наяд төгрөгийн ямар ч шаардлагагүй хөрөнгө оруулалт хийсэн” гэв

УИХ-ын гишүүн Ц.Туваан “Төгрөгөөр тооцоход махны үнэ 5-6 мянга гээд байгаа боловч ам.доллартай харьцуулбал малчдын орлого хоёр дахин багасчихлаа. Монголбанк танилцуулгадаа “Туршиж, судалж байна” гэжээ. Туршиж судалж дууссан бол ядаж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын бодлогын асуудалд Засгийн газартай хамтраад ажиллах шаардлага бий” гэлээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд