No menu items!
HomeЭрүүл мэндАрхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр элэгний хатуурал үүсэх эрсдэлтэй

Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр элэгний хатуурал үүсэх эрсдэлтэй

-

Архи, согтууруулах ундаа хэрэглэснээр үүсэх ноцтой үр дагавруудыг НЭМҮТ-ээс хүргэж байна. Тухайлбал,

  • Архины хордлого
  • Гепатит
  • Элэгний хатуурал
  • Архаг панкреатит
  • Ухаан алдах
  • Нас барах эрсдэлтэй.

Түүнчлэн СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч Б.Энхчимэг “Архинд донтох нь сэтгэцийн өвчин. Донтох өвчин үүсч байгаа эсэхийг хувь хүн өөрөө анзаарч болно. Тухайлбал, ямарваа нэгэн тохиолдолд буюу баяр ёслол, найз нөхдөөрөө архи дарс уулаа гэхэд яарч байгаа эсэхээ анзаарах хэрэгтэй. Мөн зарим хүмүүс уугаад эхлэхээрээ өөрийн эрхгүй хөөрлийн байдалд орж, амьдралд байсан стресс нь шийдэгдсэн мэт болж нэмж уух гээд байдаг. Гэтэл энэ нь архийг дахин хэрэглэх суурийг тавьж байдаг. Тийм учраас би нэг уухаараа нэмж уух гээд байдаг билүү гэдгээ анхаарах хэрэгтэй.

Хэрэв архи хэтрүүлэн уусан бол маргааш нь хордлогын байдалд орно. Үүнийг ихэнх хүмүүс шарталт гэж ярьдаг. Хааяа нэг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн хувьд нь энэ шарталт гэдэг утгаар яригдахгүй, хордлого гэсэн үг.

Шарталт гэдэг бол архинд хамраалтай болсон, архинд донтох эмгэгийн үед яригддаг зүйл. Өөрөөр хэлбэл шарталтаа архиар тайлж, нэг хоногоос дээш хугацаагаар ууж л байгаа бол архинд донтох өвчний дунд үе рүү орчихсон байгааг илтгэнэ.

Архинаас болж солиорох нь хамгийн хүнд хэлбэр байдаг. Өөрөөр хэлбэл архинд донтох өвчний төгсгөлийн шатанд гардаг онцлог шинж тэмдэг юм. Донтох өвчин гэдэг бол ерөөсөө л тархины өвчин бөгөөд хүний ухамсарт ухааны гээгдүүлдэг. Ухамсар, хяналтаа алдсан хүмүүс янз бүрийн буруу үйлдэл гаргаж, хүчирхийлэл үйлддэг. Мөн хамгийн ойр дотнын хүмүүстээ хамгийн муухай авирыг гаргадаг. Тэгэхээр архинд донтох эмгэг нь ганц хувь хүнд биш тэр хүний гэр бүлийнхэнд ч нөлөөлж байдаг.

Тиймээс иргэд шинж тэмдэг бага илэрч байгаа дээр нь мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө мэдээллээ аваарай. Мөн өөрийгөө ямар түвшинд байгааг мэдэж, тэг хэрэглээтэй болох хэрэгтэй. Зохистой хэрэглээ гэж байдаггүй. Хүн өөрийгөө зохистой хэрэглэж байна гээд нэмж уух гээд байдаг учраас энэ нь өвчин болж даамжраад байгаа юм” гэдгийг хэлсэн юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд