No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Энхчимэг: Ихэнх хүмүүс архинд донтох өвчний дунд үедээ СЭМҮТ-д ханддаг

Б.Энхчимэг: Ихэнх хүмүүс архинд донтох өвчний дунд үедээ СЭМҮТ-д ханддаг

-

СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн эрхлэгч Б.Энхчимэг “Архины хэрэглээг багасгая” сэдвийн хүрээнд мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Архины асуудлаас болоод СЭМҮТ-ээр жилд хичнээн хүн үйлчлүүлж байна вэ?

– Архины асуудлаас болоод СЭМҮТ-д хандах хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Архины хэрэглээгээ ямар түвшинд байна гэдгээ мэдэхийн тулд ирж байгаа залуус байна. Гэхдээ ихэнх хүмүүс нь архинд донтох өвчний дунд үедээ орсон хойноо СЭМҮТ-д ирдэг.

Ковидын жилүүдэд архинд донтох өвчний улмаас СЭМҮТ-д хандах хүний тоо нилээн нэмэгдсэн. Манайд жилдээ 1300-аад хүн хэвтэн эмчлүүлдэг байсан бол энэ тоо 2000 орчим болсон. Тэдгээрийн 45 хувь нь архи олон хоног дараалж ууснаасаа болоод архины цагаан солиорол гэгддэг хий юм харж, сонссон, биеэ авч явч чадахаа больсон хүмүүс байдаг.

Гэхдээ СЭМҮТ-д архины хэрэглээгээ ямар түвшинд байна гэдгээ мэдэхийн тулд залуучууд их ханддаг болсон. Залуучууд тэг хэрэглээг гангараа болгож, архины хэрэглээгээ багасгах зорилгоор хандаж байгаа нь сайн хэрэг.

– Архинд донтох эмгэгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Архинд донтох нь сэтгэцийн өвчин. Донтох өвчин үүсч байгаа эсэхийг хувь хүн өөрөө анзаарч болно. Тухайлбал, ямарваа нэгэн тохиолдолд буюу баяр ёслол, найз нөхдөөрөө архи дарс уулаа гэхэд яарч байгаа эсэхээ анзаарах хэрэгтэй. Мөн зарим хүмүүс уугаад эхлэхээрээ өөрийн эрхгүй хөөрлийн байдалд орж, амьдралд байсан стресс нь шийдэгдсэн мэт болж нэмж уух гээд байдаг. Гэтэл энэ нь архийг дахин хэрэглэх суурийг тавьж байдаг. Тийм учраас би нэг уухаараа нэмж уух гээд байдаг билүү гэдгээ анхаарах хэрэгтэй.

Хэрэв архи хэтрүүлэн уусан бол маргааш нь хордлогын байдалд орно. Үүнийг ихэнх хүмүүс шарталт гэж ярьдаг. Хааяа нэг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүсийн хувьд нь энэ шарталт гэдэг утгаар яригдахгүй, хордлого гэсэн үг.

Шарталт гэдэг бол архинд хамраалтай болсон, архинд донтох эмгэгийн үед яригддаг зүйл. Өөрөөр хэлбэл шарталтаа архиар тайлж, нэг хоногоос дээш хугацаагаар ууж л байгаа бол архинд донтох өвчний дунд үе рүү орчихсон байгааг илтгэнэ.

Архинаас болж солиорох нь хамгийн хүнд хэлбэр байдаг. Өөрөөр хэлбэл архинд донтох өвчний төгсгөлийн шатанд гардаг онцлог шинж тэмдэг юм. Донтох өвчин гэдэг бол ерөөсөө л тархины өвчин бөгөөд хүний ухамсарт ухааны гээгдүүлдэг. Ухамсар, хяналтаа алдсан хүмүүс янз бүрийн буруу үйлдэл гаргаж, хүчирхийлэл үйлддэг. Мөн хамгийн ойр дотнын хүмүүстээ хамгийн муухай авирыг гаргадаг. Тэгэхээр архинд донтох эмгэг нь ганц хувь хүнд биш тэр хүний гэр бүлийнхэнд ч нөлөөлж байдаг.

Тиймээс иргэд шинж тэмдэг бага илэрч байгаа дээр нь мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө мэдээллээ аваарай. Мөн өөрийгөө ямар түвшинд байгааг мэдэж, тэг хэрэглээтэй болох хэрэгтэй. Зохистой хэрэглээ гэж байдаггүй. Хүн өөрийгөө зохистой хэрэглэж байна гээд нэмж уух гээд байдаг учраас энэ нь өвчин болж даамжраад байгаа юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд