No menu items!
HomeОнцлох үйл явдалТэтгэвэрт гарсан хэдий ч төрөөс цалин давхардуулж авдаг 5,100 ахмадыг төрийн албанаас...

Тэтгэвэрт гарсан хэдий ч төрөөс цалин давхардуулж авдаг 5,100 ахмадыг төрийн албанаас чөлөөлнө

-

Төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан боловч үргэлжлүүлэн ажиллаж байгаа 5,100 орчим хүнд жилд 72.9 тэрбум төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгал шимтгэл төлж байна.

Эдгээр хүмүүс төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч төрийн албан хаагч гэдэг статустайгаар албан тушаалын үндсэн цалин болон нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг тэтгэврийн хамт нь авч байгаа нь зарчмын хувьд таарахгүй юм.

Тиймээс төрийн албанд тавигдах нийтлэг шаардлагад төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх гэсэн шаардлагыг нэмж тусгалаа. Эдгээр хүмүүс шаардлагатай гэвэл төрийн байгууллагат гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ тохирсон хөлсөө авах нь нээлттэй байх болно.  

2023 оны Төсвийн тухай хууль даган Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орж эдгээр цалин авахын зэрэгцээ тэтгэвэр авч байгаа 5,100 хүнийг чөлөөлж оронд нь залуучуудыг ажлын байраар хангах болжээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Т.Баярхүү: Малчдад өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг шилэн дансанд тайлагнана

Зудтай байгаа аймгуудын малчдад туслах хандивын дансыг хаанаас авах талаар УОК-ын комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Төрийн байгууллагууд, зарим томоохон ААН малчдад туслахаар хандивын...

Н.Баатарцогт: Тусгай хамгаалалттай бүсэд газар ашиглахтай холбоотой үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, иргэдэд e-mongolia.mn, аж ахуйн нэгжид www.e-business.mn...

О.Оюунчимэг: Хоёрдугаар сарын 26-ны шөнө төвийн, 27-нд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг "Өнөө өглөөний байдлаар Монгол орны нийт...

Ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүст яллах дүгнэлт үйлджээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж,...

трэнд