No menu items!
HomeОнцлохЦ.Энхцэцэг: Гар, хөлийн үзүүр бадайрах нь чихрийн шижин өвчин хүндэрсний шинж

Ц.Энхцэцэг: Гар, хөлийн үзүүр бадайрах нь чихрийн шижин өвчин хүндэрсний шинж

-

“Эмч зөвлөж байна” булангийнхаа энэ удаагийн дугаараар УГТЭ-ийн дотоод шүүрлийн эмч Ц.Энхцэцэгтэй чихрийн шижин өвчний хүндрэлийн талаар ярилцлаа.

– Чихрийн шижинг “чимээгүй ирдэг”, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдийн нэг гэдэг.  Юунаас болж энэ өвчнөөр өвддөг талаар яриагаа эхэлье?

– Чихрийн шижин нь нойр булчирхайн бета эс хангалттай хэмжээний инсулин боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин даавар нь өөрийн бие махбодод нөлөөлж чадахгүй болсноос цусан дахь глюкозын хэмжээ ихсэж их уух, их шээх шинж тэмдгээр илэрдэг архаг өвчин.

Чихрийн шижинг хэв шинжид ангилдаг бөгөөд I хэв шинж нь удамшлын шалтгаантай, инсулин даавар дутагдсанаас үүснэ.

Харин II хэв шинж үүсэхэд таргалалт ялангуяа хэвлийн хэсгийн, хөдөлгөөний хомсдол, тамхи, архины хэт хэрэглээ зэрэг нөлөөлдөг. Мөн аав ээж нь чихрийн шижинтэй эсэх / аль нэг нь чихрийн шижинтэй байхад 40 %-ын магадлалтай/, жирэмсэн үед чихрийн шижинтэй байсан эсэх нь ч нөлөөлж болно. 

– Чихрийн шижин өвчний нийтлэг шинж нь ам цангах уу. Ер нь өөрийгөө чихрийн шижинтэй болж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

 -Ам цангах, цангасныхаа хирээр их уух, их шээх зэрэг нь нийтлэг шинж тэмдэг юм. Мөн ядарч сульдах, арьсан дээр янз бүрийн тууралтууд гарах, шарх удаан эдгэх, эмэгтэй, эрэгтэйд аль алинд нь мөөгөнцрийн хүндрэлүүд гарч болно.

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл заавал эмчид хандаж, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлуулж оношилгоо хийлгүүлэх хэрэгтэй.

Чихрийн шижингийн хүндрэлийн талаар ярилцъя. Чихрийн шижингээр өвдөхөд хөлийн хүндрэл үүсгэдэг гэдэг. Энэ талаар тайлбарлахгүй юу?

– Чихрийн шижингийн хүндрэлийг хоёр хувааж үздэг. Нэгд, эрт  үеийн хүндрэл.  Энэ үед цусан дахь глюкозын хэмжээ  буурч эсвэл ихсэж кетоацидозын комд орж болно. Улмаар амь насанд ч эрсдэл учирч болзошгүй.

Хоёрдугаарт, хожуу үеийн хүндрэл гэж бий. Тухайлбал нүдний талаас хүндрэл үүсч нүд бүрэлзэх, сайн харахгүй байх шинж тэмдэг илэрдэг. Ер нь нийт хараагүй болсон тохиолдлын 25 хувь нь чихрийн шижингийн гаралтай гэж оношлогдсон байдаг.

Мөн бөөрний үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй. Чихрийн шижингийн улмаас бөөрний судаснууд гэмтсэнээр шүүх үйл ажиллагаа нь алдагддаг. Энэ үед артерийн даралт ихсэх, шээсээр уураг алдагдах, хавагнах зэрэг олон шинж тэмдэг илрэхээс гадна бөөрний дутагдалд ч орж болно. Нийт бөөрний дутагдалд орж байгаа хүмүүсийн 50 хувь нь чихрийн шижингийн гаралтай байдаг гэх судалгаа бий.

Дараад нь мэдрэлийн талын хүндрэл байна.  Тухайлбал, ихэвчлэн хөл тавхайн мэдрэлүүд гэмтсэн байдаг л аа. Цусанд глюкоз тогтмол өндөр байснаас мэдрэлийн эсүүд гэмтэж, хөл даарах, гар, хөлийн үзүүрүүд нь бадайрах, хөрөх, хөлийн үзүүрүүд чимчигнэх, өвдөх, шархлах зэрэг шинжээр илэрнэ.

Хөл бол бидний зүрхнээс цус очиж байгаа хамгийн зах хязгаарын эрхтэн. Тэнд очиж байгаа цусан хангамж муудаж, судаснууд нь нарийсаад ирэхээр очиж байгаа тэжээл нь хомсдоно.

Тэгэхээр ямар нэгэн гэмтэл авах, цохих, бариу гутал өмсөх, холголт үүсэх, шархаа өөрөө оролдох, хумс шигдэх  зэргээс нянгийн халдвар болох учраас анхаарах хэрэгтэй. Үүнээс болоод хүмүүс хөлөө тайруулах хэмжээнд хүртэл хүндэрч болдог.

– Чихрийн шижин өвчтэй хүн хүссэн болгоноо идэж, ууж болохгүй гэдэг шүү дээ. Хоолны дэглэмийн тухайд ямар зөвлөмж өгч байгааг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

– Цагаан гурил, цагаан  будаа, элсэн чихрийг  гурван цагаан хор гэдэг. Дээрх хоолнууд нь түргэн шимэгддэг  нүүрс ус юм. Тиймээс дээрх хоолыг хязгаартай хэрэглэнэ. Харин  удаан шимэгддэг нүүрс ус буюу эслэг ихтэй,  бүхэл үрийн хоол хэрэглэвэл глюкозын хэмжээг огцом ихэсгэхгүй байх давуу талтай. Чихрийн шижин нь бүх эрхтэнд гэмтэл учруулдаг тул улирал тутамдаа эмчдээ хянуулж, үзүүлж байхыг зөвлөе.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд