No menu items!
HomeУлс төрЖ.Батзандан: У.Хүрэлсүх хамт тэмцэж явсан нөхдөө шоронгоор айлгадаг болсон байна

Ж.Батзандан: У.Хүрэлсүх хамт тэмцэж явсан нөхдөө шоронгоор айлгадаг болсон байна

-

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол оронд системийн эрс өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй болсон гэдгийг иргэд ойлгож хүлээж авч байна. Гурван жилийн өмнө 2019 онд Д.Сүхбаатарын талбайд цугласан 50 мянган иргэн юу хүсэж байсныг бид мартах ёсгүй. Бидэнтэй хамт тэмцэж байсан нөхөд ордон дотор дулаахан оффист тухлан сууж байна. Харин Ж.Батзандан Шинэ хувьсгал хөдөлгөөнийхөө байранд сууж байна. 

У.Хүрэлсүх ерөнхийлөгч таван гишүүнтэй хамтарч Миеэгомбын бүлэглэлийг засаг төрөөс холдуулаад, ард түмнийг өмч хөрөнгийг хулгай хийсэн нөхдөд хариуцлага тооцож, шударга ёсыг тогтооно гэж тэмцэж байсан цаг саяхан. Гэтэл хамт тэмцэж явсан нөхдөө шоронгоор айлгадаг болсон байна.

Ж.Батзандан чи хамаагүй юм яривал шорон хүлээж байгаа шүү гэж хэлдэг болсон. Бид хэн нэгэнтэй муудахыг хүсэхгүй байна. Ялангуяа том дарга нар, булчинтай хүмүүсээс айж байгаа. Гэхдээ тэр том дарга нарт ард түмэн юу хүсэж буйг өдөр бүр сануулахын тулд Шинэ хувьсгал хөдөлгөөнийг байгуулж байна.

100 мянга компани үүд хаалгаа барилаа. 500 мянган иргэн ажилгүй болохын ирмэгт байна. Иргэд банкинд хадгалуулсан мөнгөө авч чадахгүй боллоо. Залуучууд гадагшаа дүрвэж байна. Авлига авсан хүмүүс шоронгоос гараад Сингапур руу зугтааж байна” гэсэн юм.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг АТГ саатуулсан асуудалтай холбогдуулан “Өчигдөр намайг мэдээлэл хийсний дараа У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн зөвлөх, дотны найз, миний ах, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ АТГ-т баривчлагдаж байна гэж сонслоо. Ж.Бат-Эрдэнэ бол У.Хүрэлсүхийг Монгол Улсын хэмжээнд 93.2 хувиар ялуулсан тийм аймгийн намын хорооны дарга. Энэ хоёр хүн ямар дотно ойр гэдгийг би мэднэ. 

Дүүтэй нь муудалцсан мөртлөө ахыг нь шоронд хорихоо болъё. Хүүхэдтэйгээ муудалцчихаад авгайгаа зоддог шиг битгий аашил. Таныг ядарч явахад би олон удаа тусалсан.

Шударга ёсны төлөө бидэнтэй хүчээ нэгтгээч гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хүсмээр байна. Дэд сайд найзыгаа шоронд явуулна уу, шонд өлгөнө үү тэр таны асуудал. Та хоёрын паянг би сайн мэднэ” гэдгийг Ж.Батзандан хэлэв. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд