Б.Лхагвасүрэн: Төв банк ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно

0
244

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Орон сууцны үнэ 19 хувиар өссөн. Инфляциас өндөр байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн бодлогын тохируулгууд чинь цагаа олсон, зөв байсан гэж бодож байна уу?

Хөдөө орон нутагт шилжиж суурьшсан хүмүүст гурван хувийн зээл олгоно гээд ярьж байгааг би ерөөсөө ойлгохгүй байна. Хэдэн төгрөг гарах вэ, хэзээнээс хэрэгжих вэ? 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Блүүмбергийн сурвалжлагчийн мэдээллээс үүдэн гадна талд Монгол Улсын гадаад зах зээл дээрх бондуудын өгөөжийн муруй нэлээн хөдөлсөн гэж үзэж байна. Монгол Улсын бонд үнэт цаасыг эзэмшиж буй иргэн худалдаж авах саналууд орж ирвэл эргээд хэвийн байдалдаа орох байх.

Монгол Улсын хувьд өнөөдөр орж ирж байгаа валютад хяналт байдаггүй. Валютын нөөц нийлбэр дүнгээрээ 2 тэрбум 796 сая доллар гэж статистик гарсан. Бүр аюулын түвшинд хүртлээ буураагүй. Есөн сард анх удаа сарын дүнгээрээ нэмэгдсэн гэдэг утгаараа ковидын өмнөх түвшиндээ хүрвэл өр төлбөрийг тодорхой хэмжээнд шийдээд явах боломжтой гэж бодож байна.

Үл хөдлөхийн үнэ энэ онд 19 хувиар өссөн. Өртөг зардлын нөлөө бий. Барилгын үнэ өссөн нөлөөлсөн. Төв банк ипотекийн зээлийг 2023 оноос зогсооно. Яагаад гэвэл ковидын уулийн дагуу үүнийг олгож байгаа.