No menu items!
HomeСэдэв"БНСУ-д ажиллаж байгаа Монгол иргэд хоёр улсын тэтгэврийн даатгалд давхар даатгуулах шаардлаггүй"

“БНСУ-д ажиллаж байгаа Монгол иргэд хоёр улсын тэтгэврийн даатгалд давхар даатгуулах шаардлаггүй”

-

Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр”-ийн талаарх мэдээллийг НДЕГ-аас өглөө.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хоорондын нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийг 2006 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулж хоёр Улсын Их Хурлаар соёрхон баталснаар 2007 оноос хэрэгжиж эхэлжээ.

Хэлэлцээрийн гол агуулга:

Хоёр улсын иргэдийг тэтгэврийн даатгалд давхар даатгуулахгүйгээр өөрийн улсын тэтгэврийн даатгалд даатгуулах, хэрэв давхар даатгуулсан тохиолдолд Солонгосын үндэсний тэтгэврийн албанд төлсөн шимтгэлийг нь буцаан олгох явдал юм.

Энэхүү хэлэлцээрээр Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэд өөрийн орны тэтгэврийн даатгалд хамрагдаж, ирээдүйн амьдралын нийгмийн баталгаагаа хангах, тэтгэврийн даатгалын шимтгэлийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний тэтгэврийн даатгалд давхар төлөхгүй, Бүгд Найрамдах Солонгос Улсын хуулийн дагуу заавал хамрагдах тэтгэврийн даатгалаас чөлөөлөгдөх боломж бүрдсэн байна.

Жишээ:

Иргэн “А” нь нийтдээ 15 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байгаад Бүгд Найрамдах Солонгос Улсад 5 жил хөдөлмөрийн гэрээгээр ажилласан. Тэрээр уг хугацаанд сар бүр 40.000 воныг Монгол Улсын тэтгэврийн даатгалын санд төлсөн гэвэл, “А” нь хэлэлцээрийн дагуу Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний тэтгэврийн даатгалд төлөх шимтгэлээс чөлөөлөгдөн сар бүр өөрийн орны тэтгэврийн даатгалд хамрагдсан тул тэтгэврийн насанд хүрээд нийтдээ 20 жил (15 жил + 5 жил) шимтгэл төлж ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болно.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 06 дугаар сары 27-ны өдрийн 20 дугаар тогтоолоор Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэдийн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг 40.000 воноос багагүй байхаар тогтоосон.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд