No menu items!
HomeХэн юу хэлэвС.Бямбацогт: Дарханы 204 км замаас 160 км нь хатуу хучилттай болсон

С.Бямбацогт: Дарханы 204 км замаас 160 км нь хатуу хучилттай болсон

-

Дарханы замын явцын талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний хувьд сайдын ажил авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Дарханы зам дээр 20 орчим километр зам хатуу хучилтай болж нэмэгдлээ. 204 км замаас 160 км нь хатуу хучилттай болж байна. 10-р сарын 20-ний өдрийг хүртэлх хугацаанд шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан. Болж өгвөл ирэх сарын 30-н гэхэд үлдсэн 40 гаран км замыг хатуу хучилттай болгож, хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал хоёр эгнээг нээж шороон замаар явахгүй байх бололцоог бүрдүүлнэ.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн үйл ажиллагаа өнгөрсөн наймдугаар сарын 15-наас хойш зогссон. Үүнээс шалтгаалан цементийн тасалдал хомстолоос үүссэн. Үүнийг шуурхай хугацаанд хангаж, нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлээр “Монцемент”, “МАК”, “Налгар түшиг ” компаниудтай ойлголцож, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг болхийг хүссэн. Эдгээр компаниуд бидний хүсэлтийг нааштай хүлээж авч цемент тасралтгүй нийлүүлэх үүрэг хүлээсэн. Өдөрт 1000 тонн цемент авахад Дарханы замын төлөвлөгөөт эгнээг ашиглалтад оруулах боломжтой” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд