No menu items!
HomeХэн юу хэлэвХ.Нямбаатар: ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээтэй учир хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй

Х.Нямбаатар: ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээтэй учир хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй

-

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа зарласантай холбоотойгоор тус улсын иргэдийн хөрш орнууд руу чиглэсэн урсгал эрс нэмэгдсэн. Хиагтын талаас манай улс руу орж ирэх гэсэн ОХУ-ын иргэд урд дараалал үүсгээд байгаа тухай мэдээлэл цацагдаад буй.

Хойд хил дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах тайлбарыг өгчээ.

Тэрээр “Өнөөдрийн буюу есдүгээр сарын 22-ны өдрийн 08:00-12:00 цагийн байдлаар Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орж ирсэн. Энэ дотор Монгол Улсын 14, ОХУ-ын 74 болон бусад орны иргэд байна.

Одоогийн байдлаар хилийн боомт дээр нэг машиныг шалгаж оруулах хугацаа 8-10 минут байгаа. Авто замын боомт учраас хилийн үзлэг, шалгалт болон зорчигчийн визийг шалгаж штамб дардаг.

Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар Хиагтад машины урт цуваа үүссэн байна гэдэг мэдээлэл цахим орчинд цацагдсан. Хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг хэсэг нь хилийн боомт орчимд дугаарлаж байгаа бол нөгөө хэсэг нь хилийн хоёрдугаар хаалтын цаад талд буюу Хиагтын талд дугаарласан байна.

Сүүлийн байдлаар Хиагт орчимд 60 гаруй машин дугаарлаж байна гэдэг мэдээлэл бий.

Ерөнхийдөө өчигдөр болон өнөөдрийн хувьд Монголын тал руу хөдөлгөөн ихэссэн гэдэг мэдээлэл байна.

Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих гэрээтэй учир гадаад паспорттой, өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЕБС-ийн сургалтын агуулгатай уялдуулж, амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр нийслэлийн ерөнхий...

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

трэнд