No menu items!
HomeНийгэмБОАЖЯ-ны нэр бүхий албан хаагчидтай холбоотой авлигын гэмт хэргийн талаарх мэдээлэл ирснийг...

БОАЖЯ-ны нэр бүхий албан хаагчидтай холбоотой авлигын гэмт хэргийн талаарх мэдээлэл ирснийг АТГ шалгаж байна

-

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн нэр бүхий албан хаагчид, мэргэжилтнүүдтэй холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл ирсэн тул уг асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байгааг БОАЖЯ мэдээллээ. 

Иймд тухайн асуудалтай холбогдуулан 2022 он гарснаас хойш Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтэст хийгдсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг нэг бүрчлэн эргэн шалгаж, холбогдох этгээдүүдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийж эхэлжээ.

Энэхүү ажлын хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журамд заасны дагуу боловсруулж, хянагдаагүй, мөн нийтийн албан тушаалтанд шан харамж, хээл хахууль өгч үнэлгээ батлуулсан нь тогтоогдвол холбогдох этгээдийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах, мөн хууль бусаар хийгдсэн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан зэргийг хүчингүй болгохыг тус яамнаас мэдэгдэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд