No menu items!
HomeСэдэвНДЕГ: Эрэгтэй малчин 55, эмэгтэй малчин 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох эрхтэй

НДЕГ: Эрэгтэй малчин 55, эмэгтэй малчин 50 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох эрхтэй

-

НДЕГ-аас малчин даатгуулагчийн өндөр насны тэтгэврийн талаар мэдээлэл өгснийг хүргэе.

МАЛЧИН ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР

Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин (1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна) Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна.

Доор дурдсан нөхцөлийг хангасан малчин тэтгэвэр тогтоолгох эрхтэй. Үүнд:

  • Нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй.
  • Нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй.

Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:

  • Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа;
  • Цэргийн алба хаасан хугацаа;
  • Малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа;
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (2021 оноос өмнөх);
  • Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх);
  • Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт (1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгох бол)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа;
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;
  • Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ;
  • 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа.

Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн … оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа:

  • Даатгуулагч 1995 оноос өмнөх хугацаанд мал маллаж байсан тохиолдолд “А”дансны лавлагаа шаардлагагүй;
  • Даатгуулагч 1995 оноос хойш мал маллаж байгаа нь “А” дансаар нотлогдохгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл”-ийн тогтоолыг үндэслэнэ.

Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа:

Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, эсхүл тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал хугацаанд олгоно.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд