No menu items!
HomeХэн юу хэлэвС.Энхболд: Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдээс хортой, хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол...

С.Энхболд: Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдээс хортой, хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол илэрсэн

-

Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн эхний гурван сарын дүн мэдээг танилцууллаа. 

Тэрээр “2022 оны тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-нийг хүртэлх гурван сарын хугацаанд улсын хэмжэээнд 272,434 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа. Үүний 51,4 хувь нь нийслэлийн иргэд байна. 

Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, аймгуудаас Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн иргэд үзлэгт хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 136.241 иргэнд давхардсан тоогоор өвчлөл бүртгэгдлээ. Иргэдийн дунд,

  • Хоол боловсруулах тогтолцооны эмгэг 66.4 хувь 
  • Дотоод шүүрэл, шээс бэлгийн зам болон амьсгалын замын эмгэгүүд удаах байрыг эзэлж байна. 

Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрээс 201 нь хортой байх магадлалтай байсан бөгөөд дараагийн шатлалын эмнэлэгт нарийн шинжилгээг хийх шаардлагатай байгаа.

272.4 мянган иргэний 170 мянга нь 0-17 насны хүүхэд бөгөөд хүүхдүүдийн дунд амны хөндийн эмгэг, шүд цоорох, нүдний харааны өөрчлөлт, шүдний гаж хөгжил хамгийн өндөр байгаа тул дараагийн арга хэмжээг төлөвлөж байна” гэлээ.  

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд