No menu items!
HomeХэн юу хэлэвБ.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхгүй

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхгүй

-

НӨАТ-ын сугалааны асуудлаар салбарын сайдын өгсөн мэдээллийг хүргэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан “НӨАТ-ын сугалааг түр зогсоосон байгаа. Сугалааны технологи, процессыг шинэчилнэ. Долоон жилийн хугацаанд шинэчлэл хийгээгүй.

Хамгийн гол ялгаа нь өмнө нь бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтуудыг сугалаанд оруулдаг байлаа. Өөрөөр хэлбэл бүртгүүлээгүй баримт ч сугалаанд ордог байсан. Азтан тодрохгүй байх асуудлууд гардаг журмаар явж ирсэн.

Шинэчлэлээр зөвхөн бүртгүүлсэн баримтыг сугалаанд оруулдаг болгоно. Мөн бүсчлэх, ил тод болгох юм. Жишээ нь иргэн А тухайн сардаа НӨАТ-ын 100 баримт бүртгүүлсэн бол эдгээр нь бүгд сугалаанд орсон гэдгийг утсан дээрээ харна. Хожих магадлал болон гарч буй тооны мэдээллийг сугалааны үеэр шууд авдаг болно. Иргэн бүр өөрөө сугалаанд оролцогч болох дэвшилтэт, шударга, олон нийт хүлээн зөвшөөрөх хэлбэрээр явуулахаар судалгаа хийж, бэлтгэлээ хангаж байна. Есдүгээр сараас НӨАТ-ын сугалааг сэргээх төлөвлөгөөтэй байгаа.

НӨАТ-ын сугалааг зогсоосноор баримтаа уншуулах тоо 50%-аар буурсан. Үүнээс үзэхэд сугалаа НӨАТ-ын орлогод том хөшүүрэг болдог байсан нь харагдаж байна.

НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэхгүй. Сугалаа нь өөрөө буцаалтын нэг хэлбэр” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд