No menu items!
HomeUncategorizedИх, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээлэл

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээлэл

-

Хичээл сургууль эхлэхэд цөөн хоног үлдлээ. Үүнтэй холбогдуулан төрийн өмчийн их, дээд сургуулийн сургалтын төлбөр ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.

АШУҮИС

АШУҮИС-ийн шинэ элсэгчийн 1 кредит цагийн сургалтын төлбөр дээд тал нь 117,610 төгрөг байна. Хүний их эмч, хүүхдийн эмч, уламжлалт анагаахын эмч зэрэг мэргэжлүүдийн хувьд ийм байгаа аж. Харин кредит цагийн төлбөр хамгийн бага нь Уламжлалт анагаах ухааны сувилагч бөгөөд төлбөр нь 40,700 байна.

МУИС

МУИС-ийн хувьд сургалтын төлбөрт өөрчлөлт ороогүй байна. Тодруулбал, нэг багц цагийн үнэлгээ ерөнхий суурь хөтөлбөрийнх 98,600 төгрөг. Харин мэргэжлийн суурь болон бусад хичээлийн төлбөр 100,700-120,800 төгрөгийн хооронд байна.

МУБИС

МУБИС нь тухайн суралцагчийн хэдэн кредит болон ямар хичээл үзэж байгаагаас шалтгаалаад 78-96 мянган төгрөг байна.

ШУТИС

2022-2023 оны хичээлийн жилд ШУТИС-ийн сургалтын төлбөрийг дараах байдлаар тогтоожээ. Уг мэдээлэл нь тус сургуулийн веб хуудсанд байршсан байна.

Тодруулбал,

Барилга, архитектурын сургууль

Геологи, уул уурхайн сургууль

Механик тээврийн сургууль

Мэдээлэл холбоо технологийн сургууль

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Эрчим хүчний сургуульд ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИ хөтөлбөрөөр суралцагчдын 1 кредит цагийн төлбөр 138,016 байна.

Нэг кредит цагийн төлбөр өнгөрсөн хичээлийн жилийнхээс 33 орчим мянган төгрөгөөр нэмэгджээ.

СУИС

Тус сургуулийн сургалтын төлбөр одоогоор эцэслэн батлагдаагүй, тодорхой болсон цагт мэдээлэл өгнө гэв.

СЭЗИС

2022-2023 оны хичээлийн жилд тус сургуулийн үндсэн болон хамтарсан хөтөлбөрүүдийн нэг кредит цагийн төлбөр 185 мянган төгрөг болжээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд