No menu items!
HomeЭрүүл мэндД.Ичинноров: Астма өвчин нь сэдрэл, намжмал гэсэн үе шаттай байдаг

Д.Ичинноров: Астма өвчин нь сэдрэл, намжмал гэсэн үе шаттай байдаг

-

Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын дотрын зөвлөх эмч Д.Ичинноров астма өвчний талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Астма өвчний талаарх мэдээллийг эхлээд хүргэе?

– Астма бол амьсгалын замын архаг, үрэвсэлт өвчин. Архаг өвчин учраас сэдрэл, намжмал гэсэн үе шаттай байдаг. Хэдийгээр өвчтөндөө зовиур шаналгаа ихтэй байдаг хэдий ч эдгэрдэг, эмчлэгддэг өвчин юм.

Тодруулбал, орчин үеийн астма өвчний эсрэг гарсан сайн эмүүдийн үр дүнд астматай хүн эрүүл хүн шиг ажиллаж амьдрах, сурч хөдөлмөрлөх, нийгэмд идэвхтэй байх боломж бүрдсэн. Мөн үүний тулд астма өвчнийг хянах хэрэгтэй.

Астма өвчний хяналтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

– Астма өвчнийг хянаж байгаа тохиолдолд эрүүл, сайхан амьдрах боломжтой. Астма өвчнөө хянахын тулд дараах гурван гол зүйлийг баримтална.

1. Эмчийн заавар зөвлөгөөг дагаж, мөрдөх

2. Астмаг сэдрээдэг эрсдэлт хүчин зүйлээс хол байх

3. Эмээ тогтмол хэрэглэх

Астма өвчнийг сэдрээдэг хүчин зүйл нь юу вэ?

– Нэгдүгээрт, тухайн хүний харшилдаг хүчин зүйлс орно. Тиймээс харшилдаг зүйлсээсээ хол байх хэрэгтэй. Мөн ханиад, томуу туссан үед астма нь сэдэрдэг учраас намартаа томуугийн эсрэг вакцинаа хийлгээрэй гэж зөвлөе.

Түүнчлэн дархлаа дэмжих эмчилгээ хийлгэж, аль болох цэвэр агаарт гарч, өөрт тохирсон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь зүйтэй. Дараа нь мэдээж эмчийнхээ заавар зөвлөгөөний дагуу эмээ хэрэглээд явна.

Астматай хүнд хэрэглэдэг хоёр төрлийн эм байгаа. Энэ хоёр эм нь нэг нь нөгөөгөө орлохгүй. Тодруулбал астма хөдөлсөн, бачуурсан, багтарсан үед хэрэглэх яаралтай тусламжийн эм байна.

Харин нөгөө эм нь астма өвчний сэдрэлээс сэргийлэх үйлчилгээтэй өдөр тутамдаа хэрэглэдэг эм байдаг. Тэгэхээр эмч тухайн хүнийг үзээд энэ хоёр бүлгийн эмээс аль нь танд тохирхыг сонгож өгнө.

Видео эх сурвалж: ТТАХНЭ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд