No menu items!
HomeЗөвлөгөөНярай хүүхдэд ус уулгаж болох уу?

Нярай хүүхдэд ус уулгаж болох уу?

-

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, хоол зүйч М.Пүрэвжав “Нялх хүүхдэд ус уулгаж болох уу” сэдвийн хүрээнд дараах зөвлөгөөг хүргэж байна.

-Нярай хүүхдэд ус уулгаж болох уу?

-Нярай хүүхдэд огт ус уулгаж болохгүй гэдэг ойлголт эцэг, эхчүүдийн дунд бий. Нярай хүүхдэд ус уулгахаар юу нь буруудаад байна вэ? гэдэг асуултыг тавьмаар байна. ДЭМБ-аас зургаан сар хүртэлх хөхөөр хооллож байгаа хүүхдэд ус уулга гэдэг гэдэг зөвлөмж байхгүй. Гэхдээ огт уулгаж болохгүй гэдэг зөвлөмж мөн байхгүй.

Усыг уулгах нөхцөл байдал байж болно. Хөхний сүүний гарц хангалттай, хүүхэд сайн хөхөж байгаа тохиолдолд шингэний хэмжээ хангалттай учраас ус уулгах шаардлага үүсэхгүй.

Гэхдээ улирлын байдлаас хамаараад хүүхдэд бага хэмжээний ус уулгах нөхцөл байдал үүснэ. Урин дулааны цагт насанд хүрэгчдэд уух шингэний хэрэгцээ өмнөхөө илүү нэмэгддэг. Нярай хүүхэд ч мөн бидэнтэй адил. Бүгчим орчинд халууцаж, хөлрөх үед хөлсөөр дамжин бие дэх шингэн алдагддаг. Тэгэхээр уух шингэний хэрэгцээ тэр хэрээр нэмэгдэнэ. Хүүхэд бүгчим орчинд уйлагнах нь цангаж байгааг илтгэнэ. Энэ үед хамгийн багадаа хоёр халбага, ихдээ дөрвөн халбага буцалсан ус уулгахад буруудахгүй.

Харин өвлийн улиралд хүүхдэд ус уулгах шаардлага төдийлөн үүсэхгүй.

Мөн нэмэлт тэжээл хэрэглэдэг тохиолдолд буруу, зөрүү найруулснаас болоод шингэний хэрэгцээ нэмэгддэг талтай. Хүүхэд гүйлгэж байгаа тохиолдолд бие махбодын шингэнээ тодорхой хэмжээгээр алдана. Энэ үед хөхөөр хооллохын зэрэгцээ ганц, хоёр халбага ус уулгахад зүгээр. Мэдээж хэрэг хүүхдэд эму уулгасны дараа хэдэн халбага ус уулгаж болно.

Эдгээр нөхцөлд хүүхдэд ус уулгахад буруудахгүй. Харин хэмжээг нь тааруулж, бага хэмжээгээр өгөх хэрэгтэй. Тиймээс нярай хүүхдэд ус уулгахыг хортой мэтээр дүгнэж байгаа буруу ойлголтыг халж, орчны болоод тухайн нөхцөл байдлаас хамаараад бага зэрэг уулгахыг зөвлөе.

Харин хүүхдээ хөхүүлэхгүй байж их хэмжээний шингэн өгөөд байх юм бол хүүхэд цэрдийгээд хөхөө хөхөхгүй. Хоолыг нь орлуулах маягаар шаардлагагүй үед ус уулгах нь буруу.

ДЭМБ-аас энэ талаар мэдээлсэн байдаг. Хооллохгүйгээр ус уулгах, хооллохын өмнө ус уулгах юм бол хүүхэд хөхөө хөхөхөө больчихдог учраас шим тэжээлийн дуталд өртөх эрсдэлтэй.

Хоолзүйч – Hoolzuich

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд