No menu items!
HomeЗөвлөгөөӨглөө сэрэхэд ядрангуй байдаг шалтгаанууд

Өглөө сэрэхэд ядрангуй байдаг шалтгаанууд

-

Шинэхэн өглөөг ядрангуй угтах нь амьдралын хэв маяг, нойрны хэв маяг болоод цаашилбал эрүүл мэндийн шалтгаантай байдаг аж. Хэрэв удаан хугацаанд ийм байдалтай байгаа эмчид хандах нь зөв биз ээ.

Ямар ямар шалтгааны улмаас өглөөг ядрангуй угтдаг талаарх мэдээллийг хүргэе.

НОЙРНЫ ДЭГЛЭМ

Нойрны дэглэм буюу тайван унтаж амрахад нөлөөлдөг дадал зуршлууд нь нойрны чанарт нөлөөлнө. Тухайлбал,

-Тогтмол цагт унтдаггүй, сэрдэггүй

-Өдрийн цагаар удаан унтдаг

-Унтахынхаа өмнө утас эсвэл компьютерийн дэлгэцийг харах

-Хэт халуун эсвэл хүйтэн, гэрэлтэй, хэт чанга дуутай орчин

-Эвгүй гудас, дэр

ЦЭНХЭР ТУЯА

Дэлгэцээс ялгарч буй цэнхэр туяа нь нойрны даавар болох мелатонин ялгаруулалт болон унтлагын дэглэмд нөлөөлөх гормоныг сааруулдаг учраас хангалттай хугацаанд унтсан ч бие хангалттай амрахгүй, маргааш өглөөг ядрангуй угтдаг. Тиймээс унтахаас тодорхой хугацааны (2-3 цаг) өмнө утас, таблет, дэлгэцээ унтраахыг зөвлөе.

АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

-Дасгал хөдөлгөөн хангалттай хийхгүй байх- Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь тайван унтаж амрахад тустай хэдий ч унтахын өмнө хийх нь нойрыг сэргээдэг талтай.

-Шөнийн цагаар босож шээх- Энэ нь өглөөг ядрангуй сэрэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл юм. Тиймээс унтахын өмнө хэт их шингэн уухгүй байхыг зөвлөе. Энэ нь зарим тохиолдолд эрүүл мэндийн асуудлыг илтгэж болзошгүй.

-Зарим төрлийн хүнс: Унтахынхаа өмнө их идэх, тостой, халуун ногоотой хоол идэх нь хоол боловсруулах эрхтнийг хямраадаг талтай. Энэ нь нойрсох хугацаа болон чанарт нөлөөлнө.

-Унтахын өмнө кофейн уух: Кофейн нь хүний ​​төв мэдрэлийн системийг идэвхжүүлдэг учраас унтахын өмнө хэрэглэх нь тохиромжгүй. Тиймээс хар шоколад, коффейн агуулсан бүтээгдэхүүнийг унтахын өмнө хэрэглэхээс татгалзахыг зөвлөе.  

-Согтууруулах ундаа

Зөвхөн өглөөг ядрангуй угтахаас гадна бусад шинж тэмдгүүд илэрч байвал эрүүл мэндийн шалтгаантай байж болзошгүй. Тодруулбал,

НОЙРГҮЙДЭЛ

ЦУС БАГАДАЛТ

Төмөр дутагдлын шалтгаант цус багадалтын улмаас хүний бие махбод өдрийн цагаар ядарч сульдах мэдрэмж төрөхөөс гадна өглөө сэрэхэд ядрангуй байдаг.

СЭТГЭЛ ТҮГШИЛТ

Сэтгэлийн түгшүүр нь нойронд нөлөөлдөг. Өдрийн цагаар түгших нь унтсан ч бие махбод амрахгүй байхад нөлөөлнө.

АРХАГ ЯДАРГАА

СЭТГЭЛ ГУТРАЛ

Байнга уйтгарлаж, гуниглах, урьд өмнө нь таашаадаг байсан зүйлдээ сонирхолгүй болох зэргээр тодорхойлогддог энэхүү эмгэг нь бие махбодыг ядрангуй, эрч хүчгүй болгодог. Тиймээс өлөө сэрэхэд ядарч буй мэдрэмж төрүүлдэг.

ЧИХРИЙН ШИЖИН

БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЭМГЭГ

Эдгээр хүчин зүйлс өглөө сэрэхэд ядрангуй байхад нөлөөлдөг байна.

Эх сурвалж: Medicalnewstoday

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд