Ажлын шаардлагаар амраагүй бол ээлжийн амралтын цалинг 1,5 дахин нэмж олгоно

0
359

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаас хүргэж байна.

Ээлжийн амралт эдлэх эрх хэрхэн үүсэх вэ?

Ээлжийн амралт гэдэг нь ажилтанд жил бүр биеэр болон хуульд зааснаар мөнгөн урамшууллын хэмжээгээр олгох амралтыг хэлнэ.

Дараах тохиолдолд ээлжийн амралт эдлэх эрхтэй

Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан,

Тухайн жилийнхээ ээлжийн амралт авснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн,

Туршилтаар болон дадлангаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 6 сар өнгөрсөн,

Зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг бол үндсэн ажил олгогчоососс ээлжийн амралт авах эрхтэй,

Ээлжийн амралтын эрх нээгдсэнээс хойш ажлаас гарсан тохиолдолд ээлжийн амралтын мөнгийг шаардах эрхтэй,

Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр аваагүй бол ээлжийн амралтын цалинг 1,5 дахин нэмэгдүүлж авах эрхтэй

ЭЭЛЖИЙН АМРАЛТ ЭДЛЭХ ХУГАЦАА

Ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр, хөгжлийн бэрхшээлтэй, 18 насанд хүрээгүй ажилтан бол ажлын 20 өдөр байна.

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд ажилласан жилээс хамааран дараах байдлаар нэмэгдэл амралт олгоно.

6-10 дахь жилд- 3

11-15 дахь жилд- 5

16-20 дахь жилд- 7

21-25 дахь жилд- 9

26-31 дэх жилд- 11

32 дахь жилээс- 14 өдрийн нэмэлт амралт олгоно.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд ажилласан жилээс хамааран дараах байдлаар нэмэгдэл амралт олгоно.

6-10 дахь жилд- 5

11-15 дахь жилд- 7

16-20 дахь жилд- 9

21-25 дахь жилд- 12

26-31 дэх жилд- 15

32 дахь жилээс- 18 өдрийн нэмэлт амралт олгохоор хуульд тусгасан байдаг.