No menu items!
HomeЭмч зөвлөж байнаШ.Цэрэнсамбуу: Жирэмсний үед иод, В6, В12, цайрын хэрэгцээ 30 хувь нэмэгддэг

Ш.Цэрэнсамбуу: Жирэмсний үед иод, В6, В12, цайрын хэрэгцээ 30 хувь нэмэгддэг

-

НӨАГ-ын эх барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Ш.Цэрэнсамбуугийн “ВИТАМИН МИКРОЭЛЕМЕНТ БА ЖИРЭМСЛЭЛТ” сэдвээр өгсөн мэдээллийг хүргэж байна.

Жирэмсэн үед витамин эрдэс бодисоор баялаг сайн чанарын хоол идэх ажил амралтаа зөв зохицуулах хэрэв зарим зайлшгүй шаардлагатай микроэлемент эрдэс бодис дутагдалтай ундны ус зайлшгүй шаардлагатай витаминаар дутагдалтай хоол хүнс хэрэглэдэг орчин бүсэд амьдарч байгаа нөхцөлд жирэмсэн эхчүүдэд витамины коррекци хийх шаардлага гардаг. Ялангуяа:

1. Мах хэрэглэдэггүй цагаан хоол иддэг хүмүүс
2. Хоол боловсруулах замын архаг өвчтэй хоолны тодорхой дэглэм барьдаг хүмүүс
3. Хорт зуршилтай архи тамхи хэрэглэдэг хүмүүс
4. Олон урагтай жирэмсэн эхчүүд
5. Байгаль цаг уурын онцгой бүсэд амьдардаг хүмүүс
6. Хоол тэжээлийн дутагдалтай нөхцөлд амьдардаг хүмүүс
7. Хоол боловсруулах зам ходоод гэдэсний мэс засалд орж байсан хүмүүст витамины нэмэлт хэрэглээ шаардлагатай болно.

Витаминууд бие организмд тус бүрдээ өөр өөрийн үүрэг гүйцэтгэдэг юм. Жирэмсний үед ,

-йод, витамин В6, витамин В12, цайрын хэрэгцээ 30% нэмэгддэг.

-кальцийн хэрэгцээ 1,5 дахин

-фолийн хүчил хоёр дахин

-төмрийн хэрэгцээ хоёр дахин нэмэгддэг.

Энэ хэрэгцээ нь бүхэл бүтэн ертөнц тээж байгаа жирэмсэн эхэд төдийгүй эхийн хэвлийд байгаа шинээр төрөх хүүхдэд нэн шаардлагатай билээ. Ер нь витамины дутмагшил нь мэдрэл, зүрх судас, хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд хямрал үүсгэхээс гадна тодорхой эрхтний хөгжилд хүртэл нөлөөлдөг.

ФОЛИЙН ХҮЧИЛ

В бүлгийн гол түлхүүр витамин бөгөөд бусад В6 В12 витамины хамт жирэмсний үед ураг нярайд олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү фолийн хүчлийн дутагдлаас тархи мэдрэлийн системийн эмгэг гаж хөгжил мэдрэлийн гуурсны цорго битүүрэхгүй байх анэнцефали микроцефали нуруу нугалмын салаалалт нугалмын гажиг үүснэ. Фолийн хүчил нь гемоглобины нийлэгжилтэд оролцох ба түүний дутагдлаас цус багадалт үүснэ.

Мөн фолийн хүчил нь ихсийн хөгжил боловсролтод оролцдог. Ураг шим тэжээлийн бодис хүчилтөрөгчөө хангалттай авснаар хэвийн өсч бойжих нөхцөл бүрддэг. Мөн энэ нь ихсийн дутмагшил, ихсийн ховхролт, дутуу төрөлт, хожуу хордлого, хүүхэд бага жинтэй төрөхөөс сэргийлэхээс гадна ургийн оюун ухаан, сэтгэцийн хөгжилд нөлөөлдөг байна.

Хоногийн тун 400 мкг байна. Энэ тунгаар эхний 3 сар хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Шаардлагатай тохиолдолд эмчийн заавар болон эмчилгээний зорилгоор 800 мкг болгож болно.

ВИТАМИН В6

Энэ нь уураг нийлэгжих үндэс болсон аминхүчлийн үүсэхэд чухал үүрэгтэй. Цус төлжилтөд оролцохоос гадна мэдрэлийн системийн сэрэл саатлын процессыг зохицуулж байдаг. (Хэт цочромтгой мэдрэг болох)

Энэ витамины дутагдлаас эхэн үеийн хордлого үүсэхээс гадна урагт тархи мэдрэлийн системийн хөгжилд оролцдог. Дутагдал болоход мэдрэлийн систем хямрах, цус багадалт, хоол боловсруулах замын эмгэг болохоос гадна таталт өгөх зовиур илэрнэ. Мөн пиридоксины дутагдлын гол шинжүүд нь жирэмсэн эхэд бөөлжих, огиулах, хоолны дуршил муудах, цочромтгой болох, нойргүйдэл зэрэг шинж тэмдгээр илэрнэ.

ВИТАМИН Е

Энэ витамин нь уураг өөх тос нүүрс усны бодисын солилцоо болон эдийн амьсгалд оролцдог. Мөн чөлөөт радикалын хортой нөлөөллөөс хамгаалдаг антиоксидант юм.

Дутагдал болоход амархан ядарч сульдах булчингаар өвдөх мөн зулбалт өгч болно. Дутагдсанаар дутуу хүүхдүүдэд харааны хямрал цус задралаас шалтгаалсан цус багадалт үүсгэж болно. Хэт илүүдэл болбол хүүхдэд зүрхний асуудал үүсгэдэг гэж Роттердамын Анагаахын их сургуулийн эрдэмтэн судлаачид баталсан.

КАЛЬЦИ

Өдөр бүр 1200-1400 мг кальци авч байх зайлшгүй шаардлага жирэмсэн эхчүүдэд үүсдэг. Ялангуяа жирэмсний 2-р хагас сүүлийн 3 сард кальцийн хэрэгцээ улам нэмэгдэнэ. Учир нь ургийн ясны систем араг ясны хөгжил түлхүү илүүтэй явагдана.

Зөвхөн хүүхдийн шүд ясны системээс гадна мэдрэлийн систем зүрх булчин арьсны эд нүд чих үс хумс хэлбэржихэд чухал үүрэгтэй микроэлемент юм. Мөн жирэмсэн эхийн бөөрний үйл ажиллагааг хэвийн явуулахаас гадна яс сийрэгжилт булчингийн өвдөлт шүд хорхойтох хордлогоос сэргийлж байдаг чухал элемент.

ИОД

Иод эхний 3 сард хамгийн хэрэгцээтэй байдаг. Ургийн 16 долоо хоног хүртэлх бүх эд эрхтэн системийн үүсэл хөгжил нь эхийн бамбайн булчирхайн хамгаалалтан дор явагддаг. Мөн ургийн бамбай булчирхай хэлбэржин бий болж ажиллаж эхлэхдээ иодын эх үүсвэрээ эхээсээ авдаг. Иодын дутагдлаас ургийн эрхтний гажиг эндемический кретинизм буюу оюун ухаан хомсдол гипотиреоз үүснэ. Хоногийн тун нь 250 мг. Иоджуулсан давс болон далайн гаралтай бүтээгдэхүүн нь иодын эх үүсвэр юм.

Далайн загас, далайн байцаа, инжир, хасарваань, нанжин чавга, мах, сүүн бүтээгдэхүүнд иод агуулагдана. Температурын нөлөөгөөр иод устдаг. Иод агуулсан бүтээгдэхүүнийг халааж буцалгаж хэрэглэхэд агууламж нь буурдаг гэж үздэг.

ТӨМӨР

Цус багадалаас сэргийлэх хамгийн гол бэлдмэл бол төмөр. Эх болон ургийн хүчилтөрөгчийн хангамжинд хамгийн чухал үүрэгтэй элемент. Гемоглобины бүрэлдхүүнд оролцож хэвлийд байгаа хүүхдэд хүчилтөрөгч зөөвөрлөхөд хамгийн гол нөлөөтэй.

Мөн булчингийн эд үүсгэх уургийн найрлаганд оролцдог. Түүний дутагдлаас цус багадалт үүсэхээс гадна умайн булчингийн чангарал өгч болно.

Хамгийн гол эх үүсвэр мах ялангуяа тугалын мах, үхэр, цацагт хяруул, гахай, туулайн маханд ихээр агуулагдана. Түүнийг витамин С-тэй хэрэглэхэд шимэгдэлт сайн явагдана.

ЦАЙР

Цайр нь ургийн өсөлт хөгжилт ургийн жинд нөлөөлдөг элементээс гадна эхийн төрөлтийн үйл ажиллагааны байдалд нөлөөлдөг гэж үздэг. Цайрын дутмагшилаас ургийн жин бага, өсөлт хөгжил муутай намхан нуруутай хүүхэд гарахаас гадна эхийн төрөлтийн үйл ажиллагааны гажуудал төрөлт сунжрах, төрөлтийн үеүд удаашрах, төрсний дараах цус алдалт үүсч болно. Мөн хүүхдэд дархлааны хямрал өгч амархан өвчлөмтгий хүүхэд төрдөг.

ВИТАМИН D

Энэ витамины зайлшгүй хэрэгцээний тухай саяхнаас нэлээд хэлэлцэх болж, чухал ярилцах асуудлын нэг болоод байна. Саяхныг болтол хүн Д витамины хэрэгцээг хүнснээсээ авахын хажуугаар наранд биеэ шарах, наранд хангалттай явдаг бол хэрэгцээгээ авчихдаг, улмаар кальцын солилцоо дааврын зохицуулгаараа хэвийн явагдчихдаг гэж үзэж байлаа.

Гэтэл нарлаг орон, нарны шууд тусгалтай орчинд ажиллаж амьдардаг хүмүүсийн 75% нь энэ витамины дутагдалтай гэсэн дүгнэлт гарсан.

Витамин Д-ийн дутагдалыг нүдээр хараад юм уу, шинж тэмдгээр оношлох боломжгүй учраас заавал Д үзүүлэх өвөрмөц шинжилгээ өгөх шаардлага тавигдах боллоо.

Энэ витамины дутагдал нь хүүхдийн биеийн болон оюун ухааны хөгжлийн дутмагшил үүсгэхээс гадна хүүхдэд чихрийн шижин, шизофрени, мэдрэлийн тархмалт хатууралт өвчин, рассеянный склероз өвчин үүсгэх урьдчилсан нөхцөл болно.

Жирэмсэн эхчүүд дутагдал болсон үед амархан ядарч сульдах, зүрх судасны өвчин, сэтгэл гутрал, харшил, хавдар, ауттоиммунны өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг.

Энэ витамины дутмагшилтай нь оношлогдсон бол мөн эх сульдаагаар өвдөж байсан жирэмсний эхний сараас хэрэглэнэ. Харин ихэр жирэмсэн, их хордлого ихтэй, эрт үед бөөлжиж хоолны дуршил бага байсан бол 2 дахь 3 сараас хэрэглэнэ. Тун нь шинжилгээний хариугаас хамаарна.

Эх сурвалж: НӨАГ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд