No menu items!
HomeНийгэмМаргааш зарим нутгаар усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна

Маргааш зарим нутгаар усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна

-

Өнөөдөр буюу долдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдэж,  Үүр, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Балж гол үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.

Маргааш буюу долдугаар сарын 8-нд Онон гол Дадал сум , Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Ирэх өдрүүдэд нутгийн хойд болон төв, зүүн талын зарим хэсгээр түр зуурын бороо элбэг байх тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг зориулалтын бус хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Гадаргын усны судалгааны хэлтэс

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд