No menu items!
HomeЭрүүл мэндТодруулга: Иргэн жилд гурван шүдээ ЭМД-аар хөнгөлөлттэй эмчлүүлэх боломжтой

Тодруулга: Иргэн жилд гурван шүдээ ЭМД-аар хөнгөлөлттэй эмчлүүлэх боломжтой

-


Иргэд шүд, амны хөндийн тусламж үйлчилгээ авахдаа ЭМД-аар хөнгөлөлттэй эмчлүүлэх боломжтой эсэх талаар ЭМДЕГ-аас тодрууллаа.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн ажилтан “Иргэд жилд гурван шүдээ ЭМД-аар хөнгөлөлттэй эмчлүүлэх боломжтой бөгөөд хэрэв зардал нь 45,000 төгрөгөөс дээш бол үлдсэн төлбөрийг иргэн өөрөө төлөх зохицуулалттай байдаг” гэдгийг хэллээ.

Түүнчлэн ЭМД-ын хөнгөлөлт эдлэх бол 2019 оноос хойших эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх шаардлагатай ажээ.

ЭМД-ын хөнгөлөлтөөр шүд, амны хөндийн тусламж үйлчилгээ авах иргэд өөрийн харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хандах боломжтой юм.

Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээ байгуулаагүй гэдгийг санууллаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд