No menu items!
HomeЭрүүл мэндТ.Байгалмаа: Давс их хэрэглэх нь цусны даралт ихсэхэд нөлөөлдөг

Т.Байгалмаа: Давс их хэрэглэх нь цусны даралт ихсэхэд нөлөөлдөг

-

УХТЭ-ийн зүрх судасны эмч Т.Байгалмаа цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж банай.

Цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйл нь юу вэ?

Цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг засагдах боломжтой, боломжгүй гэж хоёр ангилж үздэг.

Засагдах боломжгүй гэдэгт нас, хүйс, удамшил орно.

Засаж болох эрсдэлт хүчин зүйлд:

  • Цусанд байгаа өөх тосны хэмжээ ихсэх
  • Хөдөлгөөний хомсдол
  • Таргалалт, биеийн жингийн илүүдэл
  • Чихрийн шижин
  • Архи тамхины хэрэглээ
  • Хоол хүнсний буруу хэрэглээ орно.

Хоол хүнсний хэрэглээ, тэр дундаа давс их хэрэглэх нь зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх өвчний гол эрсдэлт хүчин зүйл болдог.

Цусны даралт ихсэх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Цусны даралт ихсэх үед илрэх зовиур нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Зарим хүнд ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй ч байх тохиолдол бий.

Харин зарим хүмүүст:

  • Толгой өвдөх
  • Чих шуугих
  • Хүзүү хөших шинж тэмдэг илэрч болно.

Цусны даралт ихсэх өвчний үед ямар эмчилгээ хийх вэ?

Цусны даралт ихсэх үед эмийг эмчийн заавраар хэрэглэнэ. Цусны даралтаа тогтмол хянаснаар зүрх судасны өвчнөөс сэргийлэх боломжтой байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд