No menu items!
HomeХөтөчДараах диализ, химийн эмчилгээ зэрэг бусад өдрийн эмчилгээний зардлыг ЭМДС-гаас бүрэн хариуцна

Дараах диализ, химийн эмчилгээ зэрэг бусад өдрийн эмчилгээний зардлыг ЭМДС-гаас бүрэн хариуцна

-

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор бусад өдрийн эмчилгээний зардлыг ЭМДС-гаас бүрэн хариуцахаар тусгажээ.

Бусад өдрийн эмчилгээ гэдэгт дараах оношийн бүлгүүд багтах бөгөөд иргэн хувиасаа ямар нэгэн зардал гаргахгүй 100 хувь ЭМД-аар төлөгдөнө.

Бусад өдрийн эмчилгээнд ямар оношийн бүлэг багтах вэ?

1. Гемодиализ /эмийн эмчилгээ/ – Нийт зардал нь 165,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй.

2. Хэвлийн диализ /эмийн эмчилгээ/ – Нийт зардал нь 59,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй.

3. Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээ /эмийн эмчилгээ/ – Нийт зардал нь 482,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй.

4. Хорт хавдрын химийн өдрийн бай эмчилгээ /эмийн эмчилгээ/ – Нийт зардал нь 400,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй.

5. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ /энгийн туяа эмчилгээ/ – Нийт зардал нь 66,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй.

6. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ /Шугаман хурдасгуурын
аргаар хийх/ – Нийт зардал нь 350,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй.

7. Иод 131 /эмчилгээ эмийн эмчилгээ/ – Нийт зардал нь 670,000 бөгөөд иргэн төлбөр төлөхгүй.

Диализийн эмчилгээг үнэ төлбөргүй хийх ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан эмнэлгийн мэдээллийг ЭНД дарж авна уу.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд