No menu items!
HomeСэдэв"Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй"

“Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй”

-

Нийгмийн даатгалын ерөнхий газраас тахир дутуугийн тэтгэврийн талаар мэдээлэл өгснийг хүргэж байна.

Тахир дутуугийн тэтгэвэр гэж даатгуулагчийг тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсвэл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх:

Шимтгэл төлвөл зохих хугацаа:

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх;
  • Эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн байх;
  • Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоолгох:

Аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, шалтгаан, хугацааг тогтооно.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 ба түүнээс дээш хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн, 50-69 хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа хагас (хэсэгчилсэн) алдсан гэж үзнэ.

Тахир дутуугийн тэтгэврийг яаж тооцох вэ?

Тахир дутуугийн бүрэн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилийн буюу 84 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар, 20-иос илүү ажиллаж шимтгэл төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд дээр дурдсан хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр тэтгэврийг нь бодож тогтооно.

Тахир дутуугийн тэтгэврийг ямар хугацаанд олгох вэ?

Тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нь нас барвал нас барсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгоно.

Тахир дутуугийн тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичиг:

  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (2021 оноос өмнөх);
  • Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх);
  • Хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт (1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгох бол);
  • Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон акт;
  • Хөдөлмөрийн болон эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”.

Санамж: Тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан даатгуулагч (иргэн) Хөдөлмөрийн дэвтэр (1995 оноос өмнөх), Шүүхийн шийдвэр, Архивын лавлагаа, Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол зэрэг баримт бичгийг заавал үндсэн баримт бичгээр буюу эхээр нь ирүүлнэ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд