No menu items!
HomeХүмүүс10 баримт: Яг түүн шиг шоуны авьяаслаг оролцогч Х.Баярмаа

10 баримт: Яг түүн шиг шоуны авьяаслаг оролцогч Х.Баярмаа

-

Боловсрол суваг телевиз Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг амжилттай зохион байгуулж, үзэгчдийн хүртээл болгож буй. Энэ удаагийн 10 баримт буландаа “Яг түүн шиг” шоуны оролцогч, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Х.Баярмааг онцолж байна.

Нэг. Жүжигчин Х.Баярмааг найруулагч Ц. Хүсэлбаатар МУГЖ С.Өзлийхүү нарын охин гэдгийг хүмүүс сайн мэдэх билээ. Х.Баярмаа наймдугаар анги хүртлээ “Эрэл” бүрэн дунд сургуульд сурч, дараа нь “Гурван Тамир” сургуульд шилжиж ахлах сургуулиа дүүргэжээ.

Хоёр. Х.Баярмаа 2012 онд СУИС-ийг төгссөн. Дараа нь АНУ-ын Миссури мужийн их сургуульд кино зохиолч, найруулагч, продюссер мэргэжлээр магистрын зэрэг хамгаалаад иржээ.

Гурав. Х.Баярмаа ӨМӨЗО-ны Ордос хотноо болсон “Дэлхийн мисс-2012” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан. Энэ тухайгаа тэрбээр “Шинэлэг, сонин ертөнцөд хөл тавьж ёстой л нүд нээгдэх шиг болсон доо. Анх сандарч эмээж байхад ээж минь намайг зоригжуулж байлаа. Энэ тэмцээнд оролцсоноор өөрийгөө эмэгтэй хүн байхын урлагийг, гоо сайхныг ойлгож мэдэрч авсан даа. Өмнө нь эв хавгүй, ичимхий охин байсан бол арай өөрөөр биеэ авч явдаг болж эмэгтэйлэг байхад суралцсан даа” гэжээ.

Мөн тэрбээр АНУ-д суралцаж байхдаа “Miss Asia USA” уралдаанд оролцож, “First Runner” шагналын эзэн болж байжээ.

Дөрөв. Жүжигчин Х.Баярмаагийн хувьд “Хүйтэн бороо” , “Гэм зэм ” жүжиг, “Аюултай харилцаа”, “Замбуулин дуусах болоогүй” ОАК, “Нинжин сэтгэл”, “ Галзуу зугаалга”, “Хиртээгүй сарнай”, “Ээжээ зорино” зэрэг уран бүтээлд дүр бүтээж, тайз, дэлгэцийн урлагт авьяас чадвараа харуулж яваа авьяаслаг уран бүтээлч юм.

Тав. Залуу, авьяаслаг жүжигчин, мисс Х.Баярмаа Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулсан. Тэрбээр “Юуны өмнө хамт олондоо маш их баярлалаа. Соёлын Тэргүүний Ажилтан гэж итгэл хүлээлгэж байгаад баярлалаа. 10 жил тууштай тасралтгүй урлагт хичээсэн залуу хүний зүтгэлийг үнэлж байгаа юмаа гэнэ. Их сургуулиа төгсөөд яг 10 жил болж байдаг шүү. Ямар их хариуцлага вэ гээд жаахан айгаасан. Улам хичээ гэсэн маш том ташуур болж өглөө. 

“Гэм Зэм”- ийн ORFEY Theater-ийн хамт олон минь та бүхэндээ маш их баярлалаа. “Салаа зам гарч ирхэд хамгийн өгсүүр бэрхшээлтэй замаар нь явж хүрч байгаарай, тэнд чамайг амьдрал хатуужуулдаг юм, тэнд бас хамгийн зөв хүмүүс замыг чинь чиглүүлж байдаг юм” гэж зааж сургадаг аав ээж хоёртоо баярлалаа” гэсэн байдаг.

Зургаа. Тайз дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ мөнхөлж,олны хайр хүндэтгэлийг хүртсэн тэрбээр “Бурхны авралаар чи ирлээ” шоунд гэр бүлийнхэнтэйгээ хамтарч нэг сценид тоглосон. Энэ тухайд ““Бурхны авралаар чи ирлээ” шоу бол өөрөө бэлдээгүй хошигнол.  Аав, дүү хоёртойгоо оролцоно гэдгээ мэдэгдээд тохирсон байсан. Харин ээжид маань гэнэтийн зүйл болсон л доо. Дотнын хүмүүстэйгээ нэг тайзанд гарсан болохоор төвөгтэй зүйл байгаагүй. Тухайн хэсгийн үзүүлбэрээ үзүүлэхдээ хоорондоо амархан ойлголцож, халуун дулаанаар дуусгасан” гэсэн байдаг.

Долоо. Х.Баярмаа болон жүжигчин О.Амгаланбаатар нарыг үерхэж байгаа гэх мэдээллүүд гарч байсан. Гэвч тэд телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ энэ тухай тайлбар өгсөн байдаг.

Жүжигчин Х.Баярмаа нэгэн ярилцлагадаа “Одоохондоо хань ижил, найз залуутай болоход яараад, санд­раад байгаа юм байхгүй. Амьдрал, карьераа боломжийн түвшинд аваачиж байна гэр бүлийн талаар бодно” гэсжээ.

Найм. Х.Баярмаа уран зохиол,  бизнес, хувь хүний хөгжлийн номууд унших тал дээр илүү их цагаа зарцуулдаг. Мөн фитнесс болон боксоор хичээллэж, өглөө болгон 5:30 цагт  босоод, өдрийн 5-6 цаг бэлтгэл хийдэг хэмээн ярилцлагадаа дурджээ. Мөн давхар бүжгээр хичээллэж, бүх төрлийн дуу хөгжим сонсож, урлагийн мэдрэмжээ хөгжүүлдэг байна.

Ес. Х.Баярмаа “Яг түүн шиг-2022” шоуны дөрөв дэх дугаарт МУГЖ С.Наранг дуурайж ялагч болсон билээ.

Арав. Найман долоо хоногийн турш үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө хүлээлт үүсгэн тухлуулсан “Яг түүн шиг-2022” шоуны ес дэх дугаар өчигдөр үзэгчдэд хүрлээ.

Онцлох зүйл олонтой тус дугаарт монголын алдартай уран бүтээлчид урилгаар оролцож, найман оролцогчтой хамтран дуулсан юм. Х.Баярмаагийн хувьд Хар сарнай, Чоно хамтлагтай хамтран уран бүтээл толилуулсан билээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд