No menu items!
HomeХэн юу хэлэвЛ.Наранбаатар: Нэг уут цементийг 15000 төгрөгөөр он дуустал худалдана

Л.Наранбаатар: Нэг уут цементийг 15000 төгрөгөөр он дуустал худалдана

-

“Цемент шохой” ТӨХК-иас цементийн үнийн өсөлтийн эсрэг аяныг эхлүүлж 1 уут цементийг 15000 төгрөгөөр худалдаалж эхэллээ. Энэ талаар Хөтөлийн цементийн үйлдвэрийн захирал Л.Наранбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-Цементийн үнэ маш өндөр байна. Энэ юутай холбоотой вэ?

-Захуудаар үнэ судалсан. МАК, Монцементийн ууттай цементийг 24,000- 25,000₮ ( тонн нь 480,000-500,000₮) зарж буй нь сезоны улиралд айл өрхүүдэд маш их дарамт болж байна.

Яг одоо сезоны үе эхэлчихсэн. Мөн тээвэрлэлтийн хувьд асуудалтай байгаа. Хил гаалийн гацалттай холбоотой. Мөн шуудай ч тасраад байна. Гэхдээ манайх шуудайгаа он дуустал хүрэлцэхүйц хэмжээгээр татаж авсан. Хөтөлийн цементийг том барилгын компаниуд хэрэглэдэггүй. Ихэвчлэн айл өрхүүд хэрэглэдэг.

-1 уут цемент 15000 төгрөгөөр худалдаалах аяныхаа талаар мэдээлэл өгвөл?

-Өнөөдрөөс Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК өөрийн гэрээт борлуулагчдаар дамжуулан захуудаар тодорхой хяналттайгаар, ченжийн гар дамжуулахгүйгээр борлуулалт хийж эхэллээ. Үнийг бид 15,000₮ -өөр тогтоож, байшин барьж буй нэг хүнд 7 хоногт нэг удаа 5 тонн цемент өгөх байдлаар зохицуулалт хийж байна.

Өдөрт бид багадаа 50кг-аар савласан 20 мянган ширхэг ууттай цемент УБ -ын 44, Толгойт, Амгалан дахь захуудад борлуулж, айл өрхүүдийг үнийн өсөлтийн дарамтаас гаргана.

Цаашлаад энэ долоо хоногтоо Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн төвийн барилгын материалын захуудад нийлүүлэлт хийж ууттай цементийг тухайн бүс нутагт үнийн цохилт өгнө.

Энэ аяныг өрнүүлэхэд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас биднийг их дэмжиж байгаа. УБТЗ-тай ярилцаад хэрхэн туслах уу гэдгийг асуусан. Бид нар үйлдвэрлэлээ тогтвортой барина. Манай ТУЗ-ийн гишүүд маш шуурхай ажилладаг.

-Хөтөлийн цементийн чанар ямар вэ?

-Хөтөлийн цемент шохой үйлдвэр өөрөө дотроо лабораторитай. Чанарын хувьд одоогоор ямар нэг доголдолгүй. Өдөр бүр шалгалт хийгддэг.

-Цементийн үнэ буурах уу?

-Зах зээлээ дагаад буурахаас өөр аргагүй. Ченжүүдэд хандаж хэлэхэд та бүхэн цементээ хадгалаад нэмэргүй шүү. Үнийг нь буулгаад захуудаар зарахгүй бол ашиггүй. Дархан Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлд цемент 14.000 төгрөг. Нийслэлд 15.000-аас хэтрэхгүй байхаар зохицуулж байна.

-Танай байгууллагын 3 тээрэм ажилласнаар хэд орчим тонн цемент үйлдвэрлэх вэ?

-Сезоны улиралд хоногт 15-20 мянган тонн цемент хэрэглэдэг. Бид 1000-1500 тонн цемент Улаанбаатар руу оруулж ирэхэд 40-50 хувийг хангана.

-Нөөц ямар байгаа вэ?

-Бид одоогийн байдлаар 6000 тонн цемент агуулахад хадгалсан байна. Манай агуулахын хэмжээ өдөрт 1000 тонноор нэмэгдэж байгаа. Цементийн үйлдвэрийн ажилчид их туршлагатай байгаа учир нөөцийн хувьд асуудалгүй. 

Өчигдөр 3695 тонн үйлдвэрлэсэн. Бидэнд одоо ганц тулгамдаж буй асуудал бол ложистик буюу тээвэрлэлт. Энэ нь биднээс хамаарахгүй зүйл байгаа юм.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд