No menu items!
HomeЭрүүл мэндЖ.Нарангэрэл: Ковид-19-ийн эмнэл зүйн удирдамжид цус шингэлэх бүлгийн эмчилгээ бүрэн орсон байгаа

Ж.Нарангэрэл: Ковид-19-ийн эмнэл зүйн удирдамжид цус шингэлэх бүлгийн эмчилгээ бүрэн орсон байгаа

-

Коронавирусийн үед хэрэглэх эмийн эмчилгээ болон цус шингэлэх эмийн хэрэглээний талаар Эрүүл Мэндийн Яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр “Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу коронавирусийн үед хэрэглэх эмнэл зүйн зааврыг баталсан байдаг. Гэхдээ эмнэл зүйн заавар хэд хэдэн удаа шинэчлэгдсэн.

Эмчилгээндээ хүүхэд, жирэмсэн эхчүүд буюу онцгой анхаарах бүлэгт шинж тэмдэг хөнгөн байгаа тохиолдолд эмийн гаж нөлөөг тооцоод вирусийн эсрэг эмчилгээ хийхгүй шинж тэмдгийн эмчилгээг хийж байсан.  

Хэрэв уушгины хатгалгаа, амьсгалын дутагдалд орж вирусийн халдварын нөлөөнөөс биеийн байдал муудаж байгаа тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ хийхээс өөр арга байхгүй. Энэ тохиолдолд зөвхөн хэрэглэж болно гэсэн заалттай эмийг удирдамждаа оруулж байгаа.

Коронавирусээр өвчилсний дараа иргэдийн дунд цусны өтгөрөл үүсэж байна. Улмаар хүндрэл үүсэх, зовуурилах шинж тэмдэг ажиглагдах нь бий. Дээр хэлсэнчлэн эмнэл зүйн удирдамжид цус шингэлэх бүлгийн эмчилгээ бүрэн орсон байгаа. Цус шингэлэх эмийг ямар тохиолдолд, хэдий хугацаанд уух гэх мэтчилэн зааврыг тухайн удирдамжид бичсэн байдаг. 

Иргэдэд анхааруулахад цус өтгөрлийн талаарх яриан дээр үндэслээд баталгаагүй эм оруулж ирэх, бусдад өгөх асуудал байна. Цус шингэлэх эмийг эмчийн заавраар хэрэглэх ёстой.

Жишээ нь, аспирин бол цус шингэлэх эмчилгээнд уудаг эм мөн. Гэхдээ үүнийг эмчийн заавраар уух ёстой. Хамгийн гол нь хэрэглээндээ болгоомжтой анхааралтай хандах хэрэгтэй” гэлээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд