No menu items!
HomeUncategorized"Маханд хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг технологийн зааваргүй хэрэглэж байсан"

“Маханд хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг технологийн зааваргүй хэрэглэж байсан”

-

НМХГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар: Манай байгууллагад “Эм ди си пи” ХХК-д холбогдох гомдол шуурхай дуудлагын утсаар ирсэн. Хяналт шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй, агуулахын бүртэлгүй болох нь тогтоогдсон.

Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад шошготой, хугацаа нь дууссан нунтаг бүтээгдэхүүнийг технологийн зааваргүй хэрэглэж байсан. Бид бодисоос болон ямааны махнаас дээж авсан. Мөн тэнд хэрэглэж байсан ундны ус болон бодисыг хэрэглэж байсан уснаас дээж авч лабораторид хүргүүлсэн. 

Шинжилгээний хариу өнөөдөр гарна. Одоогоор байцаагч дээр хариу ирээгүй байна. Хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа.

Мөн Витафит милко компанид шалгалт хийсэн. Тус үйлдвэрийн тарагнаас гадны биет илэрсэн гэх гомдол, мэдээлэл ирсэн. Гэвч гомдол гаргагчид тухайн тараг нь байгаагүй учир дээж авч, хяналт шалгалт хийгээгүй.

Витафит компанид хяналт шалгалт хийхэд гаднын биет илрэх нөхцөл байдал байгаагүй. Гомдол гаргагч иргэн хадгалалтын горим зөрчсөн тул хөгц, мөөгөнцөр үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд