No menu items!
HomeЭрүүл мэндБ.Байгал: Элэгний хатуурал нь гурван том хүндрэлийг дагуулдаг

Б.Байгал: Элэгний хатуурал нь гурван том хүндрэлийг дагуулдаг

-

“УБ Сонгдо” эмнэлгийн элэг, цөсний их эмч Б.Байгал элэгний хатуурлын хүндрэлийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

– Элэгний хатуурлын хүндрэлийн талаарх мэдээллийг хүргэнэ үү?

– Элэгний хатуурал нь гурван том хүндрэлийг дагуулдаг. Элэг өөрөө ачаалал даахгүй болоод ирэхээрээ бусад эрхтнүүдтэйгээ ачааллаа хуваалцаж эхэлнэ. Тодруулбал, улаан хоолой, дэлүү, хэвлий рүү  явсан судасруу ачааллаа хуваалцдаг. Энэ үед улаан хоолойн доод хэсгийн судас өргөсөж, дэлүү томорч, хэвлийд сул шингэн үүсдэг. Харин бид сүүлийн үед улаан хоолойноос цус алдаж амь насаа алдах эрсдэлийг өндөр хувьтайгаар бууруулсан. Тусгай менежментээр хүнээ хянаж, эмчилгээ хийж, судаснаас цус алдаж амь насаа алдах эрсдэлийг бууруулж болох юм байна гэдэг зүйл практикаас ажиглагдсан.

– Дэлүү томорсон үед ямар эмчилгээ хийж байгаа вэ?

– Олон улсын стандартад бол дэлүүг тэжээдэг судсыг бөглөөд, хэмжээгээр нь жижгэрүүлээд хүндрэлийг эмчилдэг л дээ. Гэхдээ энэ эмчилгээ манай орны нөхцөлд цөөхөн хийгдсэн байдаг юм. Манай эмнэлэг 2012 оноос хойш бусад эмнэлгийн дүрс оношилгооны болон ангиографийн эмч нартай хамтраад  эмчилгээг хийж эхэлсэн. Мөн хийгдсэн тохиолдлууд маань бүгд үр дүнтэй болсон. Тухайн үед амь насаа алдах эрсдэлтэй байсан хүмүүс 4-5 жил хянагдаад асуудалгүй явж байна.

– Хэвлийд сул шингэн үүссэн үед ямар эмчилгээ хийж байгаа вэ?

– Хэвлийд шингэн үүссэн үед олон улсын стандартын дагуу эмчилгээгээ хийдэг. Мөн бид өвчтөндөө яавал таатай байдал үүсгэж, хянаж, үр дүнтэй эмчлэх вэ гэдгийг анхаарч удирдамж, менежментийн дагуу тусламжийг үзүүлж байна.

Элэгний хатууралтай өвчтөн маань хэдий хянагдаад, эмчлэгдээд явсан ч хавдар тусах эрсдэлтэй. Харин хянасны үр дүнд бид хавдрыг эрт үед нь оношилж чадвал элэгний хавдрыг түлэх, бөглөх, тайрах эмчилгээг хийж өвчтөний амьдрах хугацааг уртасгах боломжтой юм.

Мэдээж энэ нь хүнд өвчин учраас элэгний хатуурал, хавдар нь хүссэн хүсээгүй төгсгөлийн шатанд хүрч байна. Энэ үед ар гэрийнхэн болон эмч нарт олон жил хянагдсан өвчтөнийг яаж зовиургүй байлгах вэ гэдэг асуудал тулгардаг. Олон жил хянагдсан өвчтөнүүдийн ар гэрээс “хүн маань эмнэлэг очих  сонирхолгүй байна, бид авах арга хэмжээгээ мэдэхгүй байна” гэдэг.

Тийм учраас бид нар гэрт нь очиж үзье, ар гэрийнхэнд нь өвчтөнөө хэрхэн сувилах талаар мэдээлэл өгье гэж шийдсэн. Өвчтөнийг гэрийнх нь тухтай нөхцөлөөс холдуулахгүйгээр эмч очиж үзлэг хийж, шинжилгээ авч тусламж үзүүлж байгаа.

Эх сурвалж: УБ Сонгдо

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд