Т.Доржханд: Цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох боломжгүй

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Ердөө хоёрхон долоо хоногийн өмнө “Өөрсдөө хэмнэ” гээд жагссан залуучуудын хүлээлт талаар өнгөрлөө. Бүгд харлаа. УИХ-ын гишүүний хувьд урам хугарлаа. Өнгөрсөн 30 жилийнхээ алдааг давтаад ирээдүйн 30 жилтэй нүүр тулах юм байна. Улсын төсөвд ямар ч хэмнэлт байхгүй. Он гаргаад хоёр удаа төсвийн тодотгол хийсэн ч үр дүнгүй, төсвийн зарлага 18 их наядаараа л батлагдчихсан шүү.

Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкны асуудлаар УИХ хаалттай хуралдлаа. Улстөрчдөө хамгаалж авч үлдлээ. Хуулийн байгууллагаас оруулж ирсэн асуудлыг олонхоороо хамгаалж байгаа нь хариуцлагагүй зүйл.

Цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох боломжгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.

Ийм учраас УИХ-ын танхим дотроос бус гадаа талбайд иргэдээ, залуучуудаа уриалаад тэмцэе. Энэ долоо хонгийн пүрэв гарагт “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэдэг уриатай тайван жагсаалыг зохион байгуулна. Хамтдаа жагсъя залуус аа!

  1. Төрийн тогтолцоо хэтэрхий данхар байна. Энэ байдлаар Монгол Улс хөгжихгүй. Тиймээс төрийн цомхон болгох хэрэгтэй.
  2. Төрийн сонгууль шударга болдог байх ёстой. Тиймээс сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөө яаралтай хийе. Үүнийг шаардъя.
  3. Эдийн засгийн тулгуур төв шинэ хотуудыг байгуулъя. Үүний тулд Үндсэн хуульд зоригтойгоор өөрчлөлт оруулах хэрэгтэй” гэлээ.
spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!