No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЗ.Энхцэцэг: Цистит үүсэхэд дараах зүйлс нөлөөлдөг

З.Энхцэцэг: Цистит үүсэхэд дараах зүйлс нөлөөлдөг

-

ТТАХНЭ-ийн Бөөр, Гемодиализийн тасгийн их эмч АУ-ны магистрант З.Энхцэцэгтэй ярилцлаа.

– Бөөр, шээсний замын өвчлөл дундаас хамгийн түгээмэл тохиолддог нь ямар өвчин байна вэ?

– Хүйтэн, сэрүүний улиралд зонхилон тохиолддог өвчлөлийн нэг бол цистит буюу давсагны үрэвсэл юм. Үүн дээр нэмээд өвөрмөцөөр эрэгтэйд түрүү булчирхай, эмэгтэйд умай, өндгөвчийн өвчлөл хавсарч тохиолдох нь элбэг байдаг.

– Цистит өвчин буюу давсагны үрэвслийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

– Цистит гэдэг нь нянгийн болон нянгийн бус шалтгаантай давсагны салст бүрхүүлийн үрэвсэл юм. Шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан нь цистит. Эмэгтэй, эрэгтэй аль ч хүйсийн хүмүүс циститээр өвддөг бөгөөд хүйс, анатомийн онцлогоос шалтгаалан эмэгтэйчүүдэд эрчүүдээс их тохиолддог л доо.

Биед хуримтлагдсан шээсийг гадагшлуулахгүй байх нь давсагны нянгийн гаралтай үрэвслийг үүсгэх нэг томоохон шалтгаан болдог. Мөн бэлэг эрxтний төрөл бүрийн үрэвсэлт өвчнүүд, ялангуяа үтрээний үрэвсэлтэй байвал өгсөх замаар халдвар авна.

Түүнчлэн цусаар халдвар авч, давсагны үрэвсэл үүсэх нь бий. Тодруулбал, шүд, амны xөндий, чиx xамар xоолойн арxаг өвчнүүд, бүдүүн шулуун гэдэсний арxаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн умай, өндгөвч, дайврын үрэвсэл гэx мэт бие маxбодын аль ч эрxтний арxаг болоод xурц үрэвсэлт өвчний үед өвчин үүсгэгч нян цусаар дамжин давсагны үрэвслийг үүсгэдэг.

Ялангуяа давсагтай ойролцоо байрлалтай ижил цусан xангамжтай аарцгийн xөндийн болон xэвлийн доод xэсгийн эрxтнүүдийн үрэвслийн үед цусаар дамжсан давсаг үрэвсэx нь илүүтэй байдаг.Түүнчлэн бөөр үрэвсэх нь цистит үүсэх өөр нэгэн шалтгаан болдог.

– Цистит нь хүйс, анатомийн онцлогоос шалтгаалан эмэгтэйчүүдэд их тохиолддог гэлээ. Эмэгтэйчүүд яагаад циститээр илүү их өвчилдөг вэ. Мөн циститийн шинж тэмдгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

– Эмэгтэй хүний шээсний сүв ердөө дөрвөн см урт учир гаднаас нянгийн халдвар ороход хялбар байдаг. Мөн эмэгтэйчүүдийн 45-50 хувь нь амьдралдаа ямар нэгэн байдлаар цистит тусдаг бөгөөд 13 хувь нь дахилттай циститтэй байдаг гэж үздэг.

Харин нас ахисан эрэгтэй хүмүүс залуу эрчүүдтэй харьцуулахад циститээр өвчлөх хандлагатай байдаг. Учир нь нас ахихын хирээр түрүү булчирхай нь томорч, томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс урсан гарахад саад үзүүлснээр давсаганд шээс хуримтлагдан аажимдаа давсагны салст бүрхүүлийг үрэвсүүлдэг.

Харин шинж тэмдгийн тухайд гэвэл дараах зовиурууд илэрдэг. Үүнд:

  • Шээс маш их хүрэх боловч бага багаар шээх, шээчхээд байхад шээгээгүй мэт мэдрэмж төрөх.
  • Шээх үед халуу оргиж , зурж байгаа мэт өвдөнө.
  • Шээс хурц, таагүй үнэртэй болно.
  • Шээс тунадастай болох эсвэл шээсний дараа шээсний сүвээр цус гарна.
  • Хэвлийн доод хэсгээр өвдөнө, таагүй мэдрэмж төрнө
  • Хурц сэдрэлийн үед халуурах зэрэг шинж илэрдэг.

– Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

– Биеийн жингээс хамаарч өдөрт 1.8 -2.5 литр ус, шингэн зүйл ууж шээс үүсгэж, үүссэн шээсийг цаг тухайд нь гадагшлуулж байх хэрэгтэй. Мөн шээсээ удаан барьж, шээсэнд буй нянгийн үржих нөхцөлийг үүсгэхгүй байвал сайн.

Түүнчлэн архаг хууч өвчин байвал эмчлүүлж, биеийн эсэргүүцэл буурахаас сэргийлэх хэрэгтэй. Бэлгийн ариун цэврийг маш сайн сахиж, бэлгийн олон хавтигчгүй байх шаардлагатай.

– Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд