No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндХ.Эрхцэцэг: Удаан хугацаанд стресстэй явснаар анхаарал төвлөрөлт, ой тогтоолт буурна

Х.Эрхцэцэг: Удаан хугацаанд стресстэй явснаар анхаарал төвлөрөлт, ой тогтоолт буурна

-

СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Х.Эрхцэцэг стресс менежмэтиийн талаар мэдээлэл өгснийг сийрүүлэн хүргэж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар хүмүүсийг гурав ангилдаг.

Сэтгэцийн хувьд эрүүл хүн – Сэтгэцийн эмгэггүй байхаас гадна нийгэм хүрээлэн буй орчинтойгоо дасан зохицож чаддаг. Ажил, амьдрал нь хэвийн байгаа хүнийг сэтгэцийн хувьд эрүүл гэж үзнэ.

Сэтгэцийн тулгамдсан асуудалтай – Сэтгэц нь түр хугацаанд хямраад сэтгэхгүй, зан үйл, төрөх үйлийн түр хугацааны өөрчлөлтөд орсон. Гэхдээ эргээд хэвийн байдалдаа орох боломжтой хүн энэ ангилалд багтдаг. Хэрэв тулгамдсан асуудалтай удаан яваад байвал сэтгэцийн эмгэгт өртөж болно.

Сэтгэцийн эмгэгтэй – Олон улсын өвчний 10-р ангиллын 5 дугаар бүлэгт заасан оношоор оношлогдсон хүнийн сэтгэцийн эмгэгтэй гэж үзнэ.

Стресс гэж юу вэ?

Гадаад болон дотоод цочролоос аюулгүй байдлаа хамгаалж буй хариу урвалыг стресс гэнэ. Стресггүй амьдрал гэж байхгүй учраас үүнийг зохицуулах нь чухал юм. Стресс бүхэн сөрөг байдаггүй бөгөөд эерэг сртесс ч байдаг. Тухайлбал сэтгэл хангалуун, инээж, баярлах зэрэг нь эерэг стресс гэсэн үг. Харин сөрөг стресст өртөх үед хүн уурлаж, гуниглаж, айдаг.

Стресс үүсгээд байгаа хүчин зүйлийг стрессер гэдэг бөгөөд бид нийгэм, бие махбодийн талаас сөрөг стресст өртөж байдаг.

Биеийн мах бодийн талаас архаг хууч өвчтэй хүмүүс стресст өртөх бий. Мөн энэ цаг үед ковидоос болоод гэр бүл хайртай хүмүүс маань өвдөж байна шүү дээ. Энэ нь тухайн хүнийг стресст оруулах нэг шалтгаан болж байна.

Бид сэтгэлд хадгалагдаж байгаа зүйлсээ гадагшлуулдаггүйгээс болоод таагүй мэдрэмжүүд үүсч байдаг. Түүнчлэн өөрийгөө доогуур үнэлэх, өөртөө итгэх итгэлгүй болсон байдаг.

Стресс удаан хугацаанд үргэлжлэх үед хүнд дараах шинжүүд илэрдэг.

Бие махбодийн талаас:

1. Удаан хугацаанд стресстэх үед толгой өвдөнө, дүүрнэ.

2. Булчин чангарна, хүзүү нуруу хөшнө. Стресст өртөх үед хүний булчин чангарч байдаг.

3. Даралт ихсэж, багасна.

4. Зүрхний цохилтын тоо олширно.

5. Амархан ядарч, сульдах, бүтээмж буурах байдал илэрнэ.

6. Хоолны дуршил буурна.

7. Нойрны өөрчлөлт гарна. Тухайлбал унтаад сэрэхэд амарсан мэдрэмж байдаггүй.

Сэтгэл зүйн талаас:

1. Юмыг амархан мартана.

2. Анхаарал төвлөрөлт буурна.

3. Ой тогтоолт буурна.

4. Их хүч гаргаж аливаа зүйлийг хийдэг.

5. Сэтгэл  хөдлөл тогтворгүй болно. Тухайлбал, амархан баярлаж, уурлана. Мөн айж, итгэл найдваргүй болсон эсэхээ анзаараарай.

Зан үйлийн талаас:

1. Хүн стрессээ тайлах гэж байна гээд хорт зуршилд өртөх нь бий. Тухайлбал, Архи, тамхины хэрэглээ ихэсдэг.

2. Ямар нэг зүйлийг эхлэх гэж байсан ч хийдэггүй. Бодоод байдаг боловч хийж чадахгүй байдал орно.

3. Зан төрхийн  өөрчлөлт гарна.

Стрессийг хэрхэн даван туулах вэ?

Амьдралд тохиолдож байгаа стрессүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүмүүс стресс тайлах олон арга байгаа гэдгийг мэддэг ч хэрэгжүүлдэггүй. Мөн буруу аргуудыг ашиглах нь түгээмэл байдаг. Тухайлбал ажлын ачаалал их үед олон аяга кофе, сэргээгч ундаа уудаг. Мөн нойрны хямралд орлоо гэхэд эм уудаг. Бусдад уурлах гэх мэтээр стрессээ тайлдаг. Эдгээр нь эрүүл бус арга юм.

Тэгвэл ямар эрүүл аргыг ашиглах вэ?

1. Стресст өртсөн гэдгээ мэдсэн бол өөрийг тань ойлгодог хүмүүст хандаж, мэдрэмжээ илэрхийлээрэй.

2. Мэргэжлийн эмчид үзүүлж болно.

3. Хэрэв ярилцах хүн байхгүй эсвэл хэн нэгэнтэй ярилцмааргүй санагдвал таагүй мэдрэмж төрүүлээд байгаа зүйлээ бичихэд болно.

4. Өөрийгөө ятгах аргыг ашиглаарай. Би өмнө ингэж байгаагүй юм чинь хэвийн байдалдаа орох боломжтой, би тайван  гээд бодоорой.

5. Ямар зүйлээс ийм байдал орсноо бодоод, ярилцаад ухаарах аргыг ашиглаарай.

6. Дасгал, хөдөлгөөн хийгээрэй.

7. Төлөвлөгөө гарган ажиллаарай.

8. Шинэ зүйл сураарай. Шинэ зүйл сурах үед бидний тархинд синапсын холбоо үүсч ой тогтоолт сайжирч байдаг.

9. Нойроо хангалттай аваарай.

10. Өөртөө цаг гаргаарай.

11. Амьсгалын дасгал хийгээрэй.

Эх сурвалж: СЭМҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд