No menu items!
HomeТүүхКГБ-ийнхэн Францын элчинг зодсон нь

КГБ-ийнхэн Францын элчинг зодсон нь

-

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

196-аад оны дундуур Зөвлөлтийн КГБ-ийн ажилтан Юрий Коротков барууны улс орон руу зугтан гарч өөрийн мэдэх нууц ажиллагааны тухай мэддэг бүхнээ холбогдох хүмүүст задалж эхэлжээ. Түүний ярьсан хэлсэн зүйлээс хамгийн их сонирхол татсан нь Зөвлөлтийн тусгай албад Францын элчин сайд Морис Дежаныг өөрийн талд элсүүлсэн явдал байв. КГБ-ийн хийсэнтэй төстэй иймэрхүү ажиллагааг ихэнхдээ гадаад тагнуулын албад хийдэг байсан бол (аль ч улсад) харин энэ удаа сөрөг тагнуулын алба хийсэн нь барууны шинжээчдийн хувьд их сонирхолтой байсан гэдэг. Учир нь уг ажиллагаа нь анх харахад ихээхэн болхи бүдүүлэг мэт боловч яг үнэндээ маш их үр дүнтэй сайн болж өнгөрсөн нь тэдний хувьд анхаарах ёстой зүйл байжээ.

Францын элчин сайд Морис Дежан нь мэргэжлийн дипломатч, 1930-аад оноос хойш дайн дажин, янз бүрийн хямралыг үзсэн туршлагатай хүн байсан бөгөөд хамгийн гол нь тэрээр ерөнхийлөгч де Голльтой тун ойрхон харилцаатай хүн байсан гэдэг. Ерөнхийлөгч гадаад бодлогын хамгийн хүнд төвөгтэй шийдвэрүүдээ энэ хүнтэй байнга зөвлөдөг байсан учир Зөвлөлтийн хувьд элчин сайдыг гартаа ямар нэг аргаар оруулж авах нь туйлын чухал байлаа. Нэмээд хэлэхэд ерөнхийлөгч де Голль нь ЗХУ-тай харилцаагаа сайжруулах гэж хичээж байсан учир өөрийн баруун гараа элчин болгож явуулсан гэдэг.

“Оросууд” ажиллаж эхэллээ. 3 жилийн турш энэ хүний сайн муу талуудыг судалж үзээд “ Дежан нь цайвар үстэй, царайлаг хүүхнүүдэд дэндүү дуртай. Тийм хүүхэнтэй ойртох гэж хамаг юмаа мартах шахдаг хүн байна” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Ингээд элчин уургалж авах хүний эрэлд гарч Лидия Хованская гэсэн эмэгтэйг сонгосон ба энэ эмэгтэй нь Франц дахь Зөвлөлтийн нэгэн дипломатчийн эхнэр байжээ. Дежан Францад байхдаа энэ эмэгтэйг харж явдаг байсан учир ийнхүү сонгосон байна.

Гэтэл Дежаны эхнэр нь нөхрийгөө дээрх Орос эмэгтэйг хараад “санаа алддаг” гэдгийг мэдэх учир нөхөртөө тэр хүүхэнтэй ойртох ямар ч боломж олгосонгүй. КГБ-ийнхэн ч энэ байдлаараа үргэлжилбэл ажиллагаа нь илэрч магадгүй болно гээд алгуурлаж эхэлжээ.

“Оросуудын” хувьд аз болж Дежаны эхнэр Швейцарт очиж эмчлүүлэхээр явахад КГБ-ийхэн өөр эмэгтэйг гаргаж ирсэн байна. Энэ бол нэрт жүжигчин Лариса Коронберг-Соболевская. Зүгээр нэг царайлаг, цайвар үст хүүхэн биш, авьяаслаг, залуухан, олон эрчүүдийн зүрхийг шархлуулах Орос жүжигчин эмэгтэйг хараад элчин сайд өөрийн эрхгүй “унаж” эхэлжээ. Хүүхний хувьд ч гэсэн КГБ-ийн даалгаврыг биелүүлбэл тэд нь жүжигчин бүсгүйг Зөвлөлтийн төдийгүй дэлхийн дэлгэцэд гарахад туслахаар амласан гэдэг.

Хоёр хос хаяа кино үзэж, ресторанд орж, Москвагийн шөнөөр хамтдаа зугаалан ойртон дотноссоор байх үедээ Дежан бүсгүйг бушуухан л өөрийн болгохоос өөр юм бодох чадваргүй байсан учраас түүний алхам бүрийг хянаж байгаа КГБ-ийн туршуулуудыг огт анзаарсангүй.

Ингээд удаан хүлээсэн цаг боллоо. Нөхөр нь томилолтоор явсан тухай Орос бүсгүй санаандгүй “ам алдаж”, Дежан ч ямар нэг туслалцаа хэрэгтэй байгаа эсэхийг асуун орой гэрт нь уулзаж ярилцахаар тохиролцлоо.

Франц эр бүсгүй дээр ирээд удалгүй хувцас хунараа нимгэлж…ер нь л тун эвгүй байх үед гэнэт “нөхөр” томилолтоос буцаж ирэлгүй хаачихав. Харин тэр нөхөр нь КГБ-ийн тусгай ажилтан.  “Эхнэрээ” өөр хүнтэй оронд орох гэж байгаа харсан “нөхөр” бөөн уур уцаар болж муу Дежаныг барьж аваад балбаж эхэллээ. Сайн ч балбаж хаяад, “авгайтайгаа” муудалцан байх үед элчин өөр өрөөнд орон түгжиж аваад, өөрийн сайн танил найз Орос эр рүү утастаж туслахыг хүслээ. Нөгөөх нь ч тэр даруй давхиж ирэлгүй яахав. Харин тэр найз нь үнэндээ КГБ-ийн генерал Грибанов байсан гэдгийг элчин сайд хөөрхий яаж мэдэх билээ. Дежан ёстой хамаг далан булчирхайгаа тоочиж туслахыг, амь аврахыг гуйж, энэ явдлыг ил болгохгүй байхад анхаараач хэмээн уйлан дуулан байхад нөгөө найз нь харин эн бүхнийг дуу хураагуурт бичин авч байсан гэдгийг мань эр мэдсэнгүй.

Ингээд хөөрхий элчин “Оросуудын” гарт бүрэн орж, 6 жилийн турш тэдний хүссэн бүхнийг хийсэн бөгөөд 1964 онд хугацаа нь дуусан нутаг буцсан байна. Харин буцаж ирэхэд нь ерөнхийлөгч де Голль мань эрийг шинэ ажилд томилсон нь “Зөвлөлт-Францын найрамдлын нийгэмлэгийн дарга” гэсэн тушаал. Франц эр яаж санаа алдаж байсан бол?

Гэсэн ч КГБ-ийнхэн өөрийн гарт орсон Франц эрийг дахиж зовоогоогүй төдийгүй бүр бас бус будлианыг нь дарж чимээгүй болгоход тусалж байсан гэнэ лээ. Дежан ч бас Зөвлөлт Францын харилцааг аятай тухтай байлгахад ихээхэн хүчин чармайлт гаргаж байсан юм.

Янз нь хонь чоно хоёр эвлэрээд найз болсон юм даг уу даа…

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд