No menu items!
HomeЭрүүл мэндЛ.Энхтунгалаг: Хаврын улиралд мацаг барьж болохгүй

Л.Энхтунгалаг: Хаврын улиралд мацаг барьж болохгүй

-

Уламжлалт идээ, ундаагаар дархлаагаа дэмжих аргын талаар СХД-ийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны их эмч Л.Энхтунгалаг мэдээлэл өглөө.

Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадгана гурван махбодь тэнцвэртэй байвал бие эрүүл байна гэж үздэг. Харин хий,шар,бадгана өвчнийг үүсгэж байдаг гол хүчин зүйлүүдийн нэг нь буруу хооллолт юм. Тиймээс идээ ундаагаа зөв тохируулан хэрэглэх нь зүйтэй.

Хоолны хэмжээг зөв тохируулж чадахгүй, хоол сойсноор биеийн тамир тэнхээ хүч чадал барагдаж, ядарч сульдан, нойргүйдэж, сэтгэл санаа хямардаг. Ингэснээр хийн олон өвчнүүдийг үүсгэж байдаг. Харин хоол ундны хүнд, хөнгөний хэмжээг тохируулж чадахгүй цадтал идсэнээр шингээлт муудаж ходоодонд бадгана үүсдэг байна.

Уламжлалт анагаах ухаанд хоногийн 24 цагийг хий, шар, бадганы цагуудаар тооцоолон авч үздэг.

Хийн цаг- Өглөөний 03:40-07:40, 15:40-19:40-ийг хийн цаг гэж үздэг. Энэ цагуудад шингэхдээ амархан халуун, бүлээн шөлтэй хоол идвэл зохимжтой. Хийн цагт өлсөх нь хийн бэлгэ чанарыг улам бүр хямраах нөхцөл болох учраас юу ч идэхгүй байж болохгүй.

Шарын цаг- 11:40-15:40-ийг шарын цаг гэж үзнэ. Энэ цагуудад буюу өдрийн цагаар удаан шингэдэг махан хоол хүнсийг илүүтэй хэрэглэвэл тохиромжтой

Бадганы цаг- 07:40-11:40, 19:40-23:40 нь бадганы цаг. Иймд ходоодыг амраан өлөн байх хэрэгтэй. 23:40-03:40 хүртэлх цагт хоол идвэл бадганыг аривдуулан таргалалт үүсгэхээс гадна залхуу хүрэх, бие хүндрэх, оюун ухаан ажиллахаа больж, ажлын чадвар муудна. Мөн энэ цагт идсэн хоол хүний биед муугаар нөлөөлнө.

Хий давамгайлсан хүний хооллолт

Хий давамгайлсан хүн хөдөлгөөн, яриа их, жин багатай байдаг. Ийм хүмүүс хамгийн сайн шимтэй идээ ундааг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Үүнд хар будаа, овьёос, амуу, хонь, сарлагийн өтгөн сүү, бяслаг өрөм, хонь адууны мах, шар тос, чөмөгний тос, сонгино, гоньд, задь зэрэг бие тэнхрүүлэх бүлээн шимтэй идээ багтана.

Шар дийлэнх хүний хооллолт

Шар дийлэнх хүн нь эрч хүчтэй, биеийн хөгжил сайн, физиологийн үйл ажиллагаа, бодисын солилцоо нь идэвхтэй байдаг. Ийм хүмүүс амархан өлсөж, байнга халууцдаг. Шар дийлэнх хүн ямааны сүү, цэгээ, ааруул, хайнаг үхрийн шинэ мах, шинэхэн цөцгийн тос, төмс, лууван, цагаан будаа, арвай, гүүний саам зэрэг идээ удаа хэрэглэвэл зохистой. Буцалгасан хүйтэн ус, ширгээсэн хярам уух сайн.

Бадгана дийлэнх хүний хооллолт

Бадгана дийлэнх хүн нь жин ихтэй, удаавтар явдаг. Учир нь галын илч багатай, өлсөж цангах нь удаан, бага хооллолтоор энергийн алдалтаа нөхдөг. Харин жин нэмж, таргалах хандлага ажиглагддаг. Иймд ходоодны галын илчийг анхааран, перец, гаа, сонгино, сармис, цагаан будаа, арвай, ямааны сүү, бяслаг, айраг, тараг зэргийг хэрэглэвэл сайн.

Уламжлалт анагаах ухаанд улиралдаа тохируулан хооллохыг зөвлөдөг.

Өвлийн эхэн буюу адаг сар – Энэ үед хүний шар усны нүх хаагдаж доторх галын уур гадагш гарч задрахгүй болсноор ходоодны галын илч хүч төгөлдөр байдаг. Иймээс хонь, адуу зэрэг амьтдын махны шөл бүхий тослог шимтэй идээг гол болгож бурам, сүү зэрэг шимтийг идэж уувал зохино. Мөн дотоод энергийг халуун дулаан байлгах үүднээс уураг тэжээл ихтэй хоол хүнсийг өргөн хэрэглэнэ.

Хавар – Энэ үед ходоодны галын илч буурч эхэлдэг тул хөнгөн, сэрүүн идээ ундааг ойр ойр бага идвэл тохиромжтой. Тухайлбал, бүх төрлийн цагаан идээ, шар идээ болох шар тос уураг, будаатай цай гэх зэрэг хоолыг зохицуулан хэрэглэнэ. Мөн хаврын улиралд мацаг барьж болохгүй. Хавар мах, өөх тослогийн зүйл өрөм, ааруул зэргийг арай түлхүү хэрэглэж, аарцтай хар шөл, шар тосоор зуурсан арвайн гурил, сармистай хоол, хийцтэй цай зэргийг хэрэглэх нь зүйтэй.

Зун – Энэ үед ходоодны галын илч буурч өчүүхэн болдог. Ерөнхийдөө биеийн хүч тамир бага болдог үе юм. Зуны улиралд махан хүнснээс бүрэн татгалзаж цагаан идээ ундааны дэглэмд шилжиж тараг, айраг, хоормог, цийдмээр хооллож ундаалдаг. Хэрэв дулааны улиралд улаан идээ буюу тослог идээг хэмжээнээс хэтрүүлэх аваас бие махбодид энерги хэрэгцээнээс илүүгээр хуримтлагдаж ,ямар нэгэн өвчин эмгэг олох шалтгаан болдог.

Намар – Нарны илч бие махбодийг халуунаар энэлгэж шар махбодь аривдах үе юм. Зун хурсан шар хөдөлдөг учир амтлаг, гашуун, хөнгөн, сэрүүн чанартай зүйлс хэрэглэнэ. Мөн энэ үеийг өвлийн улиралдаа бэлдэж ходоод гэдсээ цэвэрлэх үе гэж үздэг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд