No menu items!
HomeХүмүүс10 баримт: Үзэсгэлэнт жүжигчин Г.Ариунболор

10 баримт: Үзэсгэлэнт жүжигчин Г.Ариунболор

-

“Хохирогч” олон ангит киноны гол дүрийн “эзэн”, жүжигчин Г.Ариунболорыг “Хүмүүс” буландаа онцолж байна. Тэрбээр өмнө нь 2013 онд “Дурлалын гэмт хэрэг” киноны гол дүрд тоглож байсан билээ.

1. Жүжигчин Г.Ариунболор 10 настайгаасаа эхлэн ХБНГУ-д амьдарчээ. Тэрбээр багаасаа л урлагт дуртай байсан бөгөөд Германд очоод удалгүй жүжгийн болон бүжгийн дугуйланд суралцжээ.

2. Тэрбээр 15 настайдаа Германы алдарт бүжигчин, бүжиг дэглээч Дефлет Соостын зарласан уралдаанд оролцон түрүүлж, түүнээс хойш тэр хүний бүжгийн компанид харьяалагдах болжээ. Ингээд Германы томоохон бүжгийн шоунуудад бүжиглэж эхэлсэн байна.

3. 17 настайдаа Герман улсад зохион байгуулдаг “Азийн мисс” уралдаанд оролцож, түрүүлж байжээ.

4. Тэрбээр ахлах ангиа төгсөөд Берлиний кино драмын сургуульд кино жүжигчний чиглэлээр үргэлжлүүлэн суралцаж, реклам, киноны туслах дүрүүдэд тоглох болсон. Сургуулиа төгсөөгүй байхдаа “Frankfurt cooncidence” гэх кинонд тоглож, Германы А зэрэглэлийн Мюнхений олон улсын кино наадамд шилдэг залуу жүжигчнээр шалгарч байжээ.

5. Жүжигчин Г.Ариана “Agentur Nielsen” хэмээх агентлагт харьяалагддаг. Тус агентлаг Австрийн Вена хотоос гаралтай бөгөөд туршлагатай агентлагуудын тоонд зүй ёсоор ордог байна.

6. Тэрбээр “Дурлалын гэмт хэрэг”, “Хохирогч” хэмээх Монголын уран сайхны кинонд дүр бүтээснээс гадна Герман улсад том, жижиг олон дүрүүдийг бүтээжээ.

Г.Ариунболор нэгэн ярилцлагадаа “2013 онд “Дурлалын гэмт хэрэг” кинонд тоглосноосоо хойш Германд би 25 орчим том, жижиг дүрүүд дээр ажиллажээ. Түүнээс гадна сурталчилгаа, жүжигт тоглосон. Тиймээс ойролцоогоор 30-аад бүтээлд ажилласан гэж хэлж болно. Тэдгээрээс онцолбол 2019 онд Германы Netflix-ийн “Transatlantic 473” кинонд жижиг дүр бүтээсэн. Мөн онд “The Agreement” хэмээх кинонд тоглосон дүрээрээ Калифорнийн Палм Спрингсийн Кюн Палм кино наадмаас (Queen Palm Filmfest – Palm Springs, California)  Шилдэг туслах эмэгтэй дүрийн шагнал авсан. Энэхүү кино маань олон улсын кино наадмуудад багагүй амжилт гаргаж Рэмигийн 53 дахь удаагийн кино наадмын Шилдэг киногоор шалгарсан” хэмээсэн байдаг.

7. Г.Ариунболор энэ сард нээлтээ хийсэн “Хохирогч” хэмээх олон ангит кинонд Гэрэлээ бүсгүйн дүрийг бүтээсэн. Үүний өмнө тэрбээр Прагад очиж Netflix-ийн “Blood red sky” кинонд жижиг дүр бүтээсэн байна. Энэхүү кино нь Netflix дээрх хамгийн амжилттай, олон үзэгчтэй Германы кино уран бүтээл болжээ. Мөн сүүлд “The Sea Is Heaven” болон “Tatort – Blind Date” хэмээн кинонуудад тоглосон байна.

Жүжигчин бүсгүй “Хохирогч” киноны Гэрэлээ бүсгүйн дүрийн талаар “Гэрэлээ бол амьдралын төлөө тэмцдэг, олон дарамт шахалт ирдэг ч тэдгээрийг үл ажрах маш хүчирхэг эмэгтэй. Асуудлаа шийдвэрлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй бүсгүй. Харамсалтай нь амьдралд үйлийн үр байдаг гэдгийг энэхүү кинонд харуулна” гэжээ.

8. Тэрбээр мөн богино хэмжээний зохиолууд бичдэг. Жүжигчин Г.Ариунболор “Богино хэмжээний хэд хэдэн зохиолын ард гарч, өөрийгөө нэлээн нэрснийхээ дараа өнгөрсөн жил уран сайхны кино зохиол бичин мужийнхаа кино санд өгөхөд 10 мянган евроны тэтгэлэгт тэнцсэн. Тус кино санд олон зуун зохиол ирж, түүн дотроо эхний аравт багтаж байна гэх бодол итгэлийг минь улам нэмсэн” гэжээ.

9. Жүжигчин бүсгүйн нөхөр нь мөн кино зохиол бичдэг, кино драмын сургуулийн багш хүн байдаг аж. Тэрбээр хэвлэлд “Манай хүн өөрөө Албани гаралтай. Би нөхөртэйгөө нэг салбарт ажилладаг. Бид 11 жилийн өмнө танилцан гэр бүл болох үеэр нөхөр маань кино урлагийн чиглэлээр сургуулиа төгсөөд зохиол бичиж эхэлсэн. Тэр цаг үеэс нь л би түүнд харилцан яриа бичих, дүр сонгох зэргээр зохиол бичих ажилд нь бага багаар оролцсоор алтны дэргэдэх гууль шарлана гэдэгчлэн энэ талаар багагүй мэдлэгтэй болчихсон” гэжээ.

10. Жүжигчин Г.Ариунболор “Ханнибал”, “Жэймс Бонд” кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлхийд алдартай жүжигчин Мадс Миккельсентэй хамт “Карлсберг” шар айрагны сурталчилгаанд тоглож байжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд