No menu items!
HomeНийгэмИргэд ЭМД-аар авсан тусламж, үйлчилгээнийхээ санхүүжилтэд давхар хяналт тавих боломжтой боллоо

Иргэд ЭМД-аар авсан тусламж, үйлчилгээнийхээ санхүүжилтэд давхар хяналт тавих боломжтой боллоо

-

ЭМДЕГ нь стратегийн худалдан авагч болсноор төрийн өмчийн болон хувийн хэвшлийн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаас чанартай тусламж, үйлчилгээг худалдан авч даатгуулагч-иргэдийг санхүүгийн эрсдэлд оруулахгүйгээр хүргэдэг болсон. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийг даатгалын байгууллагад илгээж, гүйцэтгэлд үндэслэн санхүүжилтийг шийдвэрлэх шинэ тогтолцоонд шилжсэн юм.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэлийн цахим хяналтыг хийхдээ шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай тусламж, үйлчилгээг санхүүжүүлж, даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг оновчтой зарцуулахад анхааран ажилладаг.

Өнөөдрөөс эхлэн нэхэмжлэлийн хяналтыг зөвхөн даатгалын байгууллагын ажилтан бус үйлчилгээ авсан иргэн өөрөө давхар тавих боломжийг бүрдүүлэн технологид суурилсан мессеж үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл гэрээт ЭМБ-аас даатгуулагч-иргэний нэр дээр ирсэн гүйцэтгэлийн нэхэмжлэлийн мэдээллийг ЭМДЕГ-ын +133103 дугаараас тухайн иргэний утсанд мессежээр илгээж тусламж, үйлчилгээ авсан эсэх болон тусламж, үйлчилгээнийхээ чанарын талаар санал хүсэлтээ илгээх боломжтой боллоо. Ингэснээр гүйцэтгэлийн нэхэмжлэлийн хяналтыг сайжруулах, иргэн-даатгуулагч өөрийн авсан тусламж, үйлчилгээний санхүүжилтийн мэдээллээ давхар хянах, эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангаас авч байгаа санхүүжилт даатгуулагч-иргэдэд ил тод хүрдэг болох юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд