No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилБ.Соёл-Ундрах: Хүүхэд амьсгалын замын эмгэгээр хүндэрсэн тохиолдолд дараах шинжүүд илэрнэ

Б.Соёл-Ундрах: Хүүхэд амьсгалын замын эмгэгээр хүндэрсэн тохиолдолд дараах шинжүүд илэрнэ

-

Хүүхэд амьсгалын замын эмгэгээр хүндэрсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх талаар СБНЭ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Соёл-Ундрах дараах мэдээллийг өгчээ.

Б.Соёл-Ундрах: Хүүхэд амьсгалын замын эмгэгээр хүндэрсэн тохиолдолд дараах шинжүүд илэрнэ.

1.Амьсгал олшрох

Энэ нь уушгины хатгалгааны шинж юм. Харьцангуй туршлагатай эцэг эхчүүд хүүхдийнхээ амьсгалын тоолдог. Хүүхэд халуураагүй, уйлаагүй тайван үед нэг минутын турш амьсгалын тоолж болно. Ингэхдээ цээжний хөдөлгөөн болон хэвлийн хөдөлгөөнийг харж тоолно гэсэн үг. Хоёр сар хүртэлх нярай минутад 60 ба түүнээс олон, нэг хүртэлх насны хүүхэд 50 буюу түүнээс олон, нэгээс дээш насны хүүхэд 40 буюу түүнээс олон удаа амьсгалж байвал амьсгал олширсон байна гэж үзнэ. Энэ нь амьсгалын эрхтний эмгэг хүндэрсэн, магадгүй хатгалгаагаар өвчилсөн байна гэсэн үг.

2.Цээж хонхолзох

Хүүхэд амьсгал авах үед цээжний доод хэсгээр дотогш татагдаж амьсгалахыг хэлнэ. Хүүхдийг цээж нүцгэн харж ажиглах шаардлагатай. Энэ нь уушгины хүнд хатгалгааны шинж тэмдэг юм.

3. Хяхтнаа амьсгал

Амьсгалын дээд замын саадтай байгаа үед энэ шинж тэмдэг илэрнэ. Хүүхэд амьсгалах үедээ хяхтнаа чимээтэй, дуу сөөнгө болох, хуурай ханиалгах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай. Учир нь энэ нь амьсгалын дээд замын бөглөршлийн шинж тэмдэг юм.

4. Шуугиантай амьсгал

Энэ нь амьсгалын доод замын бөглөршил байгааг илтгэнэ. Амьсгалаа гаргахдаа саадтай буюу исгэрсэн шуугиан сонсогдох нь мөн л амьсгалын замын эмгэг хүндэрч байгааг илтгэнэ.

5. Яраглах

Яраглаж амьсгалах нь хоёр сар хүртэлх нярайд дийлэнхдээ тохиолддог. Хүүхэд амьсгалах бүрдээ яраглаж байвал хүнд хатгалгааны шинж юм.

6. Хамар сарталзах

Хүүхэд амьсгалах бүрд хамрын угалз нь сарталзаж байвал мөн амьсгалын замын эмгэг хүндэрсний шинж.

7. Толгой дохиолзуулан амьсгалах

Нярай болон хөхүүл хүүхдэд дийлэнхдээ ажиглагдана. Амьсгалах бүрдээ толгойгоо дохилзуулж байвал мөн л хүндрэлийн шинж тэмдэг болно.

8. Амьсгал хямралаас болоод хооллож яадахгүй байх

Хүүхэд халуураагүй үедээ унжгар ноомой, сулбагар байвал хүндрэлийн шинж тэмдэг.

9. Ядарч, сульдах

Хүүхэд хөдөлгөөний идэвхтэй, бодисын солилцоо сайн явагддаг тул ядарч, сульдах, байнга хэвтэх шинж барагтай бол ажиглагдахгүй. Хүүхэд ядарч, сульдаж байна гэх зовиур хэлэх, хоол ундандаа дургүй болох, байнгын хэвтээд байвал магадгүй амьсгалын эрхтний эмгэг хүндэрснээс гадна өөр ямар нэгэн бие даасан эмгэг байж болзошгүй учраас заавал эмнэлэгт хандах ёстой.

10. Хүүхэд гэдийж уйлах

Тайван бус цочромтгой болох, байнгын уйлагнах, 0-1 насны хүүхдийн зулай овойж төмбийсөн байвал яаралтай эмнэлэгт хандах ёстой.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд