No menu items!
HomeЭрүүл хүүхэдБ.Ариунхишиг: Коронавиурст халдвартай хүүхдэд шингэн алдах шинж тэмдэг илэрч байна

Б.Ариунхишиг: Коронавиурст халдвартай хүүхдэд шингэн алдах шинж тэмдэг илэрч байна

-

“Ковид-19: Хүүхдийн тусламж үйлчилгээ” сэдвээр ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг мэдээлэл өглөө.

Коронавиурст халдварын эрсдэлт бүлэгт хэн багтдаг вэ?

0-5 хүртэлх насны хүүхдүүд :

– Жил бүр 20.000 хүүхэд томуугийн хүндрэлээр хэвтэн эмчлүүлдэг

– 0-2 насны хүүхдүүдийн дунд томуугийн хүндрэлийн эрсдэл хамгийн өндөр

– Вакцинжуулалтыг 6 сараас доош насны хүүхдэд зөвшөөрдөггүй тул тэднийг хамгаалах хамгийн сайн арга бол бүх өрхийн гишүүд болон асран халамжлагчдыг вакцинжуулах явдал юм.

65-аас дээш өндөр настнууд:

-65 ба түүнээс дээш насны хүмүүс томуугийн вакцинд хариу өгөх чадавх багасч

– Ханиадтай холбоотой нас баралтын 90 хувь,

– Ханиадтай холбоотой эмнэлэгт хэвтэх өвчний 60 хувь эзэлж байна

Жирэмсэн болон төрөөд удаагүй байгаа эмэгтэйчүүд

Дархлаа сул хүмүүс

– ХДХВ-н халдвартай, химийн эмчилгээ хийлгэж байгаа, удаан хугацаагаар стеройд хэрэглэдэг

Архаг хууч өвчтэй хүмүүс:

-Элэг, бөөр, зүрх, астма, чихрийн шижин эмгэгтэй

Биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс:

-Биеийн жингийн индекс >40 дээш хувьтай

Коронавиурст халдвартай хүүхдэд илрэх шинж тэмдэг

  • Насанд хүрэгчидтэй адил шинж илэрнэ.
  • Халуурна, ханиалгана, чихрүүдэс хүрнэ.
  • Уушгины хатгалгаа, шингэн алдалт, бөөлжилтын шинж тэмдэг илэрч болно.
  • 0-9 насны хүүхдэд ханиалгах шинж давуу байгаа бол 10-19 насанд толгой өвдөх, булчингаар өвдөх шинж илүү тод илэрч байна. Энэ нь олон улсын судалгаагаар гарсан дүн юм.

Ковид-19 болон томууг хэрхэн ялгах вэ?

Аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл улирлын томуугийн дэгдэлт их байдаг гэж үздэг. Тиймээс ковид-19-өөс томууг ялгах нь чухал юм.

Томуу

  • Нууц хугацаа богино /1-4 хоног/
  • Шинж тэмдэг гэнэт эхэлдэг
  • Ойролцоогоор хоёр долоо хоног үргэлжлээд аажимдаа шинж тэмдэг багасна

Ковид-19

  • Шинж тэмдэг аажим эхэлнэ
  • Халдварлуулах индекс нь маш өндөр

Ковидын үед хүүхдэд ямар шинж илэрсэн тохиолдол эмчид яаралтай хандах вэ?

  • Өндөр халуурах /38C-аас дээш/
  • Амьсгалын тоо ихсэх
  • Уруул, нүүр хөхрөх
  • Цээж хонхолзох
  • Цээжээр өвдөх
  • Булчин өвдөх /хүүхэд алхах дургүй байх/
  • Шингэн алдах /8 цагаас дээш шээхгүй байх, ам нь хатах, уйлахад нулимсгүй байх/
  • Ханиалгах зовиур олон хоног үргэлжлэх

Омикрон хувилбар нь амьсгалын дээд замыг илүү гэмтээж байгаа. Үүнтэй холбоотойгоор хүүхдэд бачуурах шинж тэмдэг илэрч байна. Мөн халуурах, ханиалгах, хоолой сөөх, хоолойд юм торох, залгихад төвөгтэй байх, ярихад төвөгтэй болох, ядрах бие сулрах шинж илэрвэл амьсгалын дээд замд саад байгааг илтгэнэ.

Энэ тохиолдолд юу анхаарах вэ

  • Хүүхдийг тайван байлгана /Хоолой сөөгөөд байгаа хүүхдийг уйлуулахгүй, яриулахгүй, гүйлгэхгүй/
  • Шингэн бага багаар өгнө
  • Харшил төрүүлэгчээс хол байлгана /Хурц үнэр үнэртүүлж, чихэрлэг хүнс амтлуулахгүй байх/
  • Амьсгалын тоо ихсээд ирвэл хамгийн ойр эрүүл мэндийн төвдөө хандана.
Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд