No menu items!
HomeЭрүүл мэнд"Айж, түгших нь гурав ба түүнээс дээш сар үргэлжилбэл мэргэжилтэнд хандаарай"

“Айж, түгших нь гурав ба түүнээс дээш сар үргэлжилбэл мэргэжилтэнд хандаарай”

-

Эрүүл мэндийн яам, СЭМҮТ-ийн хамтран бэлтгэсэн мэдээллийн цагаар СЭМҮТ-ийн сэтгэл засалч Г.Гантулга “айдас ба сэтгэл түгшилт”-ийн талаар дараах мэдээллийг хүргэлээ.

Г.Гантулга: Айдас нь сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр бөгөөд бие махбод болон сэтгэлзүйд илэрч буй сэтгэлзүйн хариу урвал юм. Айдас нь бие махбодыг хүчдэлийн байдал буюу чангарал, стрессийн байдалд шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл таны амь нас, эрүүл мэнд, үнэт зүйл аюултай байдалд орох үед өгч буй хариу урвал юм.

Айдас нь одоо цагт тулгарч буй асуудалд сэтгэлзүйн үзүүлж буй хариу урвал бол сэтгэл түгшилт нь ирээдүйд болох зүйлд санаа зовох, бодлогшрох үед үүсдэг.

Бид бүхэн өдөр бүр айдас, сэтгэл түгшилтийг их, бага хэмжээгээр мэдэрч байдаг. Тухайлбал, сурагчдын хувьд шалгалт өгөх, багшдаа асуугдахдаа тодорхой хэмжээнд үүнийг мэдэрнэ.

Айдас, сэтгэл түгшилтийн үед бие махбодод тодорхой шинжүүд илэрнэ. Жишээ нь, зүрх дэлсэх, амьсгаа давчдах, гар хөлийн булчин чангарах гэх мэт. Эдгээр шинж тэмдэгүүдэд анхаарлаа төвлөрүүлэх буюу тухайн зүйлд санаа зовох байдал нь айдас, сэтгэл түгшилтийг улам нэмдэг. Үүний нөлөөллийн улмаас хүүхдүүдэд анхаарал төвлөрөл, бүтээлч байдал буурдаг.

Айдас, сэтгэл түгшилтийн үед бидний сэтгэцийн хурд түргэсдэг. Үүнтэй холбоотойгоор бие махбодод өөрчлөлт илэрнэ. Тухайлбал, хөлрөх, толгой эргэх, гэдэс базлах, ам хатах, бие хөших, зүрх дэлсэх, зүрхний цохилт, амьсгалын тоо олшрох, даралт ихсэх, булчин сулрах, бие халуу оргих зэрэг шинжүүд илэрч болно.

Харин сэтгэлзүйн талаас эргэлзэж, тээнэгэлзэх, цочромтгой буюу уур уцаартай болох, анхаарал сарних, сэтгэл тогтворгүй болох, аливаа зүйлийг сөргөөр харах, сэтгэл ханамжгүй болох, айж имээх, сандрах байдал илэрнэ. Сэтгэл түгшилт мэдрэгдэж, дээрх шинжүүд илэрсэн тохиолдолд дараах аргуудыг хэрэглэхийг зөвлөж байна.

Амьсгалыг хянах буюу амьсгалаа удирдаж сурах– 10 хүртэл тоолонгоо амьсгалаа хянахыг хичээгээрэй. Зарим тохиолдолд цаасан уутаар амьсгалах буюу тайвшруулах эрчимжүүлсэн аргыг хэрэглэж болно.

Одоо цагт төвлөрөх

Бусдаас туламж хүс- Айж, түгшиж байгаа талаараа бусадтай санаа бодлоо хуваалцаж, туслалцаа авах хэрэгтэй.

Айдас, түгшүүрийн үед илрэх шинж тэмдэг, бие, сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэг, мэдээлэлтэй болох

Юунаас болж айж, түгшээд байгаагаа тодорхойлох нь чухал.

Айдас, түгшүүрт өртөхгүй байхад нөлөөлөх, амьдралын өдөр тутмын хэмнэлдээ оруулж болох зүйлсийн талаар зөвлөе.

Өдрийн тэмдэглэл хөтлөх– хэр бүтээмжтэй, хэрхэн амжилттай ажиллаж, суралцаж байгаагаа тодорхойлно.

Өдөрт 2-3 удаа амьсгалын дасгал хийж, өөрийгөө тайвшруулах аргыг хэрэглэх

Өөрт тааламжтай дуу, хөгжим сонсож, аялгуугаар өөрийгөө тайвшруулах

Дуртай үнэртэнгээ үнэрлэх

Хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх

Биеийн тамир хүчийг сэлбэхийн тулд өдөр тутам дасгал хөдөлгөөн хийх

Цагаар зөв хооллох нь чухал

Эдгээр аргуудыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлснээр айдас, сэтгэл түгшилтэд өртөхгүй байх боломжтой. Айдас, түгшүүр нь хэсэгхэн хугацаанд үргэлжлээд хэвийн байдалдаа орох хэдий тухайн айдас, зовиурыг мэдрэх үедээ сандарснаас болоод удаан буюу хэсэг хугацаанд үргэлжилдэг. Айж, түгших нь гурав ба түүнээс дээш сар үргэлжилбэл мэргэжилтнээс тусламж авахыг зөвлөж байна.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд