No menu items!
HomeЭрүүл мэндЖирэмсэн үеийн сэтгэл гутрал нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

Жирэмсэн үеийн сэтгэл гутрал нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

-

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,  Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран 2022 оны 02 сарын 22-ны өдрөөс 7 хоногийн хугацаатай 6-40 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдэд жирэмсний чихрийн шижин, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх үзлэг шинжилгээг хамтран хийж байна.

2022 оны 02 сарын 21-ний өдөр 28 эмэгтэйд сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, дотоод шүүрлийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар хамтарсан үзлэг оношлогоо хийхэд 3 эмэгтэйд сэтгэцийн тулгамдсан асуудал, 4 эмэгтэйд жирэмсэний чихрийн шижин эрт оношлогдож хяналтанд оржээ.

Жирэмсэн үеийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, жирэмсний чихрийн шижин зэрэг нь  дэлхий нийтэд дунджаар 10-15%, ялангуяа хөгжиж буй  орнуудад 10-41%-ийн  тархалттай  байдаг хэдий ч эрт оношлогдож, шаардлагатай тусламж үйлчилгээ авч чаддаггүйгээс жирэмсэн болон төрөх үеийн хүндрэл, цаашдаа  нярай болон хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл, сөрөг үр дагаврыг бий болгодог билээ. 

Иймээс энэ асуудлыг эрт илрүүлэхэд анхаарал тавьж ажиллах нь эхчүүдэд хугацаанаас өмнө төрөх, хүүхдийн жин бага байх, ээжтэйгээ ээнэгшил үүсэхэд бэрхшээлтэй байх, хүүхдэд анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, зан үйлийн эмгэг үүсэх, цаашдаа ээжид чихрийн шижин эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлсэн  онцгой ач холбогдолтой ажил боллоо.

Эх сурвалж: СЭМҮТ

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд